Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ


3-р сарын 6
11 цаг 59 минут

Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны талбарт Ираны нисгэгчгүй онгоцыг эсэргүүцэх мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр уг хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныхандаа үүрэг болгосон гэнэ.

Дөрвөн жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайны турш Украин улс нисгэгчгүй онгоцны халдлагаас хамгаалах хямд бөгөөд үр дүнтэй зэвсэг техникийг хөгжүүлсэн нь өнөөдөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн гэдэг.

Ийм дрон эсэргүүцэгч зэвсгээр бусад агаарын довтолгооноос хамгаалах системийг нь солилцох саналыг Мягмар гарагт Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудад Зеленский тавьж байсан юм.

“Ойрх Дорнодын бүс нутагт “шахедууд”-аас хамгаалахад тодорхой дэмжлэг үзүүлэх хүсэлтийг бид АНУ-аас хүлээж авсан” гэж өчигдөр тэр сошиал хуудсаараа мэдээлжээ.

Шахед гэдэг нь Иранд зохион бүтээж, үйлдвэрлэсэн дроны брэнд нэр юм.

“Би шаардлагатай техник хэрэгслээр хангах, аюулгүй байдлыг хангаж чадах Украины мэргэжилтнүүдийг илгээх даалгавар өгсөн” гэж тэр нэмж мэдээлжээ.

Гэсэн хэдий ч өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хүчин чармайлтад саад учруулж буйд Зеленскийг буруутгасан байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин илэрхийлсэн байна.

Нэг жил орчим хугацааны өмнө Цагаан ордонд Трамп, Зеленский нар маш ширүүн уур амьсгал дунд нүүр тулан уулзаж байсан юм.

“Зеленский санаачилгыг гартаа авч, тохиролцоонд хүрэх ёстой. Тэр саад тотгор учруулж байгаа нь санаанд багтамгүй зүйл юм. Түүний гарт хөзөр байхгүй. Одоо түүнд бүр ч цөөхөн хөзөр байгаа” гэж Politico сайтад өгсөн ярилцлагадаа Трамп хэлжээ.

Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирсэн эхний өдрөө Украины дайныг зогсоохоо амлаж байсан ч өнөөдрийг хүртэл чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Одбаяр: Энэ онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ1 цаг 43 минутын өмнөИраны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ1 цаг 46 минутын өмнөМонгол эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 26.7 байна1 цаг 47 минутын өмнөӨнөөдөр “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” тохиож байна1 цаг 48 минутын өмнөЕвропын орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Киприйн аюулгүй байдлыг хангана1 цаг 49 минутын өмнө"The MongolZ" багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөө шөнө эхэлнэ1 цаг 52 минутын өмнөАН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв3 сар 5. 15:25Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг3 сар 5. 15:24Хувь хүний дансаар орсон орлого бүрд татвар ногдуулах хууль тогтоомж байхгүй3 сар 5. 15:22Монгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй3 сар 5. 15:19Сайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ3 сар 5. 15:18Австрали улс G7-ийн ашигт малтмалын эвсэлд нэгдлээ3 сар 5. 15:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.