
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өнгөрсөн шөнө дуусаж, хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорлоо.
Манай улсын "The MongolZ" багийн хувьд хоёрдугаар шатанд дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа. Тэд эхний тойрогт Бразилын "paiN Gaming" багийн эсрэг өнөө шөнийн 23:30 цагт тоглох хуваарь гарчээ. Бразилын "paiN Gaming" багийн хувьд энэ тэмцээний нэгдүгээр шатыг гурван хожил, нэг хожигдолтой дуусгасан юм.
Энэ хоёр баг өмнө нь нийт зургаан удаа учраа таарахад манай улсын баг таван удаа хожиж байлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сард зохиогдсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд учраа таарахад "The MongolZ" баг өрсөлдөгчөө хожсон.
Түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155,000 ам.доллар, гуравдугаарт байрт 110,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих