Монголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?


3-р сарын 4
12 цаг 19 минут

Монголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?

Саяхан өндөрлөсөн "Милан Кортина 2026" олимпын наадам дэлхийн улс орнуудын өвлийн спортын бодлого, хөгжил, өнөөгийн түвшинг бүрэн харуулсан гэлтэй. Монгол Улсаа төлөөлөн энэ удаагийн олимпод гүйлтийн цана, уулын цанын гурван тамирчин өрсөлдсөн. Хэмжээндээ, хэрэндээ амжилттай оролцож, олимпын наадамд тугаа мандуулдаг тусгаар улсын тамирчид гэдгээ харуулав.

Олимпын үеэр монголчуудын дунд түгээмэл байсан асуулт нь "Монгол өвлийн улиралтай орон атлаа яагаад олимпод амжилт гаргахгүй байна вэ" гэдэг байлаа. Тэгвэл танд хэрэгтэй мэдээлэл өгье.

МОНГОЛЫН УУР АМЬСГАЛ

Монгол орны өвөл урт, эрс тэс.

  • Өвлийн улирал, түүний уур амьсгал 5-6 сар үргэлжилнэ
  • Дундаж температур -15°C-аас -25°C
  • Хүйтний эрч -30°C, -40°C хүрэх нь элбэг
  • Агаарын чийгшил маш бага
  • Салхи ихтэй, цасан шуурганы давтамж өндөр

Эдгээр хүчин зүйлс нь өвлийн спортод онолын хувьд давуу тал мэт боловч бодит бэлтгэлийн орчинд хүндрэл дагуулдаг.

Өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудын уур амьсгал

Норвеги

  • Далайн чийглэг уур амьсгал
  • Дундаж өвлийн температур -5°C-аас -15°C
  • Цасны давхарга зузаан, нягт

Швед

  • Өмнөд хэсэг нь дулаан өвөлтэй
  • Хойд хэсэгт -10°C орчим
  • Чийглэг, жигд цасан бүрхүүлтэй

Франц (Альпийн бүс)

  • -5°C орчим дундаж температур
  • Уулын бүсэд их хэмжээний цас
  • Температурын тогтвортой хэлбэлзэл

Швейцарь

  • Альпийн нурууны чийглэг, уулын уур амьсгал
  • -5°C-аас -12°C
  • Цас нь нягт, зузаан, уралдаанд тохиромжтой

АНУ (Колорадо, Юта мужууд)

  • -5°C-аас -15°C
  • Харьцангуй хуурай ч цас нь хурдан хайлдаггүй
  • Хиймэл цасны өргөн хэрэглээ

Дээрх улсуудтай харьцуулахад Монголын уур амьсгал хэт хүйтэн, хуурай, салхи ихтэй, цасны давхарга нимгэн. Гэтэл өвлийн спорт хөгжсөн гол орнууд харьцангуй дулаан цаг агаартай, чийглэг орчинтой, цасны давхарга зузаан, нягт байдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол илүү хүйтэн боловч спортод илүү тохиромжтой гэсэн үг биш.

Монголын цас:

  • Хуурай, элс шиг ширхэгтэй
  • Нягтрал багатай
  • Талст нь хурц, зургаан өнцөгт хэлбэрээ хадгалсан
  • Гулгалтын үрэлт их

Норвеги, Швейцарь, Францын уулын бүсийн цас:

  • Чийглэг
  • Нягтаршсан
  • Хэсэгчлэн хайлж дахин хөлдсөн бүтэцтэй
  • Гулгалтын чанар тогтвортой

Иймээс олон улсын тэмцээнүүдэд хиймэл цас ашиглан замын гадаргууг тусгай аргаар хийдэг.

ДЭД БҮТЭЦ

Монголд одоогоор олон улсын стандартын трамплин харайлтын тавцан болон бобслей, чарга, скелетоны мөсөн хоолой байхгүй. Түүнчлэн гүйлтийн цана, уулын цана зэрэгт зориулсан сургалтын бааз ч алга.

Аливаа өвлийн спортын томоохон уралдаан, тэмцээн, наадмыг зохион байгуулахад хоёр чухал дэд бүтэц хэрэгтэй байдаг нь трамплин болон мөсөн хоолой. Энэ хоёр байгууламжтай болсон цагт олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулж, тамирчдаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Азид л гэхэд Өмнөд Солонгос, Хятад, Япон, Казахстан тэргүүтэй цөөхөн орнуудад эдгээрийг цогцоор нь шийдсэн байдаг аж.

БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДАЛ

Уур амьсгал, дэд бүтэц байлаа ч мэргэжлийн баггүй бол амжилт гаргах боломжгүй.

Монголд одоогоор хоккей, тэшүүр, биатлон, цана гээд өвлийн цөөн спортын шигшээ баг, тамирчид, дасгалжуулагч бий. Тэшүүр, цанын шигшээ багууд л гэхэд тус бүр нэг, биатлон хоёр дасгалжуулагчийн орон тоотой. Энэ шигшээ багууд дээр олон улсын мэргэжилтнүүд, сургагч багш, шинжээч, зөвлөхүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа нь ажиглагдсан.

Саяхныг хүртэл Монголын гүйлтийн цанын шигшээ баг цанын тослогчгүй байлаа.

Харин Норвеги, Швейцарь зэрэг оронд дасгалжуулагч бэлтгэх шаталсан тогтолцоо, спортын шинжлэх ухааны баг бүрэн хөгжсөн.

Монголын өвөл урт, хүйтэн. Гэвч хэт хүйтэн, хуурай уур амьсгал нь тамирчдад бэлтгэл хийх таатай орчныг бүрдүүлдэггүй. Байгалийн уур амьсгал бол суурь. Харин технологи, дэд бүтэц, мэргэжлийн боловсон хүчин л амжилтад хөтлөх учиртай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.