Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ


3-р сарын 3
14 цаг 52 минут
Монголын циркчид Испани Улсын Жирона хотод зохион байгуулсан олон улсын циркчдийн наадмаас Мөнгөн цом хүртжээ. Тодруудбал, циркийн урлагийн "Зола Брос" циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын наадамд амжилттай оролцож, Мөнгөн цомын эзэд болсон байна.
 
Тус циркийн уран бүтээлчид өмнө нь Испани улсын Жиронагийн олон улсын циркчдийн наадмаас 2012 онд Алтан цом, 2022 онд Хүрэл цом хүртэж байсан бол энэ удаа Мөнгөн цом хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Монголын циркийн урлагийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард хотын Төв талбайд цугларч, шилдгийн шилдэг үзүүлбэрээ тоглосон юм. Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсан. Циркийн нэгдсэн тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27,900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд 13,100 хүүхэд, 16,800 насанд хүрэгчид үзэж сонирхсон байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ2 цаг 18 минутын өмнөЖин хасах эмүүд зүрхний шигдээс болсны дараах аюулаас сэргийлж магадгүй2 цаг 21 минутын өмнөГуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь2 цаг 23 минутын өмнөДорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна2 цаг 30 минутын өмнөДүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг суурилуулж дуусжээ2 цаг 31 минутын өмнөИрэх 50 жил цөмийн зэвсгийн эрин байх болно2 цаг 33 минутын өмнөМонгол цэргүүд 1,400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ2 цаг 43 минутын өмнөЖ.Чинбүрэн: Эрт илрүүлгийг илүү оновчтой болгоно2 цаг 45 минутын өмнөБид 60:60-ын дүрмийг баримталбал сонсголоо хамгаалж чадна2 цаг 46 минутын өмнөИх гүрнүүдийн өрсөлдөөн дундах Монгол-Америкийн харилцаа2 цаг 51 минутын өмнө"Ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салах юм бол түрээс рүү шилжүүлнэ"3 сар 2. 12:40Оросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ3 сар 2. 12:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.