Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна


3-р сарын 3
14 цаг 41 минут

Өнөөдөр өглөөний байдлаар Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Өнгөрсөн 10 хоногт малын бэлчээрлэлт цас болон хүйтрэлтийн улмаас Дорнодын Чулуунхороот сумын нутгаар 8-10 хоногоор хүндэрсэн. Мөн малын бэлчээрлэлт Дорнодын Халхголын нутгаар 3-10 хоногоор саатсан байна.

Иймд аюулгүй байдлаа хангахад:

  • Хол замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаар сайтар хангах
  • Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
  • Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
  • Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.  

 

2026 оны 03-р сарын 03-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ2 цаг 15 минутын өмнөЖин хасах эмүүд зүрхний шигдээс болсны дараах аюулаас сэргийлж магадгүй2 цаг 17 минутын өмнөГуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь2 цаг 19 минутын өмнөДорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна2 цаг 26 минутын өмнөДүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг суурилуулж дуусжээ2 цаг 28 минутын өмнөИрэх 50 жил цөмийн зэвсгийн эрин байх болно2 цаг 29 минутын өмнөМонгол цэргүүд 1,400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ2 цаг 39 минутын өмнөЖ.Чинбүрэн: Эрт илрүүлгийг илүү оновчтой болгоно2 цаг 41 минутын өмнөБид 60:60-ын дүрмийг баримталбал сонсголоо хамгаалж чадна2 цаг 42 минутын өмнөИх гүрнүүдийн өрсөлдөөн дундах Монгол-Америкийн харилцаа2 цаг 47 минутын өмнө"Ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салах юм бол түрээс рүү шилжүүлнэ"3 сар 2. 12:40Оросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ3 сар 2. 12:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.