Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг суурилуулж дуусжээ


3-р сарын 3
14 цаг 39 минут

Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганыг угсарч дуусжээ.

Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5-42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувьд хүрчээ.

Энэ тухай төслийн талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм, стандартын мөрдөлтийг нэн тэргүүнд тавин ажиллалаа. Өнөөдөр цасан шуургатай байсан ч салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн” гэв.

Тулгуур багануудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага (тросс) татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрджээ. Тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ2 цаг 19 минутын өмнөЖин хасах эмүүд зүрхний шигдээс болсны дараах аюулаас сэргийлж магадгүй2 цаг 21 минутын өмнөГуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь2 цаг 24 минутын өмнөДорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна2 цаг 31 минутын өмнөДүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг суурилуулж дуусжээ2 цаг 32 минутын өмнөИрэх 50 жил цөмийн зэвсгийн эрин байх болно2 цаг 33 минутын өмнөМонгол цэргүүд 1,400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ2 цаг 44 минутын өмнөЖ.Чинбүрэн: Эрт илрүүлгийг илүү оновчтой болгоно2 цаг 45 минутын өмнөБид 60:60-ын дүрмийг баримталбал сонсголоо хамгаалж чадна2 цаг 47 минутын өмнөИх гүрнүүдийн өрсөлдөөн дундах Монгол-Америкийн харилцаа2 цаг 52 минутын өмнө"Ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салах юм бол түрээс рүү шилжүүлнэ"3 сар 2. 12:40Оросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ3 сар 2. 12:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.