Хэрэглэгчийг шинэ түвшинд урьдчилан мэдрэх GALAXY S26 цувралтай танилцана уу


2-р сарын 27
14 цаг 36 минут

Samsung компани ухаалаг гар утасны хөгжлийг дараагийн шатанд гаргасан Galaxy S26, S26+ болон S26 Ultra загваруудаа 2026 оны хоёрдугаар сарын 25-нд АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулсан Galaxy Unpacked 2026 арга хэмжээнийхээ үеэр дэлхийн дахинд танилцууллаа. Шинэ цуврал нь илүү ухаалаг, хэрэглэгчээ гүнзгий ойлгодог Galaxy AI технологид суурилсан бөгөөд өдөр тутмын хэрэглээг илүү хялбар, илүү үр дүнтэй болгоход чиглэжээ. Galaxy S26 цувралын хамгийн том онцлог нь хэрэглэгчийг олон үйлдэл хийх шаардлагагүй болгосонд оршино. Now Nudge, Now Brief зэрэг функцүүд нь тухайн мөчид хамгийн хэрэгтэй мэдээллийг урьдчилан санал болгож, Circle to Search-ийн сайжруулсан хувилбар нь хайлтыг илүү ухаалаг, илүү нарийвчлалтай болгожээ. Ингэснээр хэрэглэгчид технологид бус, үр дүнд төвлөрөх боломж бүрдэж байна.  S26 Ultra загвар нь гар утасны салбарт анх удаа нэгдсэн Privacy Display технологийг нэвтрүүлснээр дэлгэцийн мэдээллийг хажуу талаас харагдахаас хамгаалж, нууцлалыг шинэ шатанд гаргалаа. Үүний зэрэгцээ Samsung Knox хамгаалалтын систем, пост-квант криптограф болон 7 жилийн аюулгүй байдлын шинэчлэлт нь хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг урт хугацаанд баталгаажуулж байна.

Загвар дизайн


Нууцлалыг таны гарт

Privacy Display технологийн тусламжтайгаар дэлгэцийг бүхэлд нь эсвэл зөвхөн тодорхой аппликэйшн, ирж буй мэдэгдлүүдийг нууцлах боломжтой болжээ. Мөн Settings, Lock Screen, Secure Folder зэрэг хэсгүүдэд нэвтрэхдээ PIN код, хурууны хээ, нууц үг ашиглах тохиргоог өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох боломжтой.


Galaxy-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг процессор

Энэ бол зөвхөн хурд биш, харин Galaxy AI-ийн хязгааргүй боломжийг бодит болгох ухаалаг хүч юм. Custom Image Enhancer-ийн ачаар аливаа контентыг бодит цаг хугацаанд засаж, дүрсийг урьд өмнө байгаагүй тод, амьд болгоно. Дэвшилтэт NPU-ийн гүйцэтгэл 39%-иар, график боловсруулалт 24%-иар сайжирснаар гар утасны тоглоом сонирхогчдын хамгийн их хүсэмжилдэг сонголт болж байна.


Өнгө бүхнийг амилуулах технологи

Өнгө боловсруулалтыг 4 дахин нэмэгдүүлснээр дүрслэлийн чанарыг шинэ шатанд гаргаж, дэвшилтэт mDNIe (Motion Digital Natural Image Engine) технологи нь өнгө бүрийг бүтээгчийнх нь төсөөлсөн нарийн тусгал, зэрэглэлээр хүргэнэ. Хамгийн гүн харанхуйгаас хамгийн хурц гэрэл хүртэлх өнгөний шилжилтүүд нь графикийн гүйцэтгэлийг амьд болгох бөгөөд ProScaler-ийн хиймэл оюун ухаанд суурилсан боловсруулалт нь дүрс бүрийг засаж, илүү хурц, илүү нарийвчлалтай болгон амилуулна.


Хамгийн том хөргөлтийн систем Vapor Chamber

Galaxy S26 Ultra-ийн Snapdragon® 8 Elite Gen 5 процессор нь өнөө цагийн хамгийн өндөр ачаалалтай тоглоомууд болон Galaxy AI-ийн ухаалаг үйлдлүүдийг ямар ч сааталгүй удирдах зориулалттай. Үүний нууц нь шинэчлэгдсэн Vapor Chamber хөргөлтийн систем юм. Тусгайлан хөгжүүлсэн дулаан дамжуулагч материал болон ухаалаг хөргөлтийн шийдэл нь өмнөх загваруудын дулаан гадагшлуулах чадварыг 21%-иар нэмэгдүүлж, гар утсыг ямагт сэрүүн, тогтвортой байлгана. Vulkan технологиор оновчлогдсон тоглоомын дүрслэлүүд нь гэрэл сүүдрийг бодит мэт амилуулж, 3D дүрслэлийн нарийвчлал нь өнгөний тусгал, орчны байдлыг урьд өмнө байгаагүй амьд, бодитой болгон хувиргажээ.


Шуурхай цэнэглэлт, хязгааргүй хэрэглээ

Super Fast Charging 3.0 технологиор тоноглогдсон Galaxy S26 Ultra таны цагийг хэмнэж, батарейны насыг гамнана. Ердөө 30 минутад 75% хүртэл цэнэглэнэ.


Шөнийн харанхуйг гэрэлтүүлэх "Nightography" технологи

Нар жаргаснаас хойших хором бүр Galaxy S26 Ultra-ийн дуранд кино шиг амилна. Камерын гэрэл нэвтрүүлэх чадварыг 47% хүртэл ахиулснаар шөнийн гүн дэх нуугдмал өнгө, деталь бүрийг ил гаргах боломжтой болжээ. Хиймэл оюун ухаант процессор нь шөнийн бичлэг бүрийн сарнилыг бодит цаг хугацаанд арилгаж, фрейм бүрийг илүү хурц, илүү нарийвчлалтай болгон засна.


Цаг үеэ мэдрэх ухаалаг туслах Now Nudge

Now Nudge технологи нь дэлгэц дээрх нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, хэрэгцээтэй мөчид тань хамгийн дөхөм замыг зааж өгнө. Олон шат дамжлагат үйлдлүүдийг ганц товшилт болгон товчилж, мэдээлэл бөглөх үед ч хамгийн оновчтой зөвлөмжийг автоматаар санал болгоно.

Урьдчилсан захиалга албан ёсоор эхэллээ.

Та хүссэн загвараа урьдчилан захиалаад гайхалтай бэлгийн эзэн болоорой.


Samsung брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерүүдээр Galaxy S26 | S26+ | S26 Ultra загварын урьдчилсан захиалгаа эхлүүлж байна.

  • Урьдчилан захиалаад гайхалтай бэлгийг аваарай.
  • Galaxy S26 Ultra захиалаад Galaxy A11 (128GB)

Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com/mn-ээс аваарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зургаан давхар байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ1 цаг 22 минутын өмнөАнглийн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ1 цаг 23 минутын өмнөМонгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ1 цаг 24 минутын өмнөМонгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа1 цаг 25 минутын өмнөХэрэглэгчийг шинэ түвшинд урьдчилан мэдрэх GALAXY S26 цувралтай танилцана уу1 цаг 27 минутын өмнөЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ1 цаг 29 минутын өмнөН.Учрал: Танилын нүүр халуун хэдий боловч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна1 цаг 31 минутын өмнө9.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад оруулжээ1 цаг 34 минутын өмнөЕБС-ийн бүх сурагчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр “Үдийн хоол” хөтөлбөрт тэгш хамруулах санал гаргажээ1 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ1 цаг 38 минутын өмнө"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 сар 26. 20:20"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 сар 26. 20:19
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.