ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ


2-р сарын 27
14 цаг 34 минут

Монголчуудын хувьд элэгний өвчлөл, ялангуяа вирусийн шалтгаант гепатит нь олон арван жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн.

Гепатит вирусууд тэр дундаа гепатит дельта вирус (HDV) нь B вирусийн халдвартай хавсран илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг бөгөөд богино хугацаанд элэгний дутагдал, хатууралд хүргэх өндөр эрсдэлтэйг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрдөг. Манай улсад HDV-ийн талаарх иж бүрэн судалгаа, өргөн хүрээтэй тандалт, үндэсний түвшний оношилгооны стандарт хараахан цогц хэлбэрээр бүрдээгүй байгаа.

Энэхүү бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг стратегийн чухал зорилт болгон шийдвэрлэх үүднээс АШУҮИС, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцов. Талууд төслийн баримт бичигт гарын үсэг зурж, уг төсөл 2026-2031 он хүртэлх таван жилийн хугацаанд хэрэгжихээр болов.

Төслийн Монгол талын судалгааны удирдагч АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох хэлэхдээ, гепатит дельта вирус манай улсын хүн амын дунд бусад орнуудад тохиолддоггүй их тархалттай байдаг.

Энэ вирус нь бохирдсон зүү тариур, цус болон цусан бүтээгдэхүүн, бэлгийн хавьтал, гоо сайхны мэс ажилбар зэрэг маш олон төрлийн замаар нэг хүнээс нөгөөд халдварладаг.юултай зүү тариур, цус цусан бүтээгдэхүүн, бэлгийн хавьтал, гоо сайхны мэс ажилбар зэрэг маш олон замаар дамждаг.
Манай эрүүл мэндийн салбарт гепатит вирусийг илрүүлэх тогтолцоо байгаа боловч яг тухайчлан дельта вирусийн тухайд оношилгооны аргын нарийн төвөгтэй байдлаас хамаараад анхан шатны сум, өрхийн эмнэлгийн түвшинд хүрэлцээтэй бус байна.

Хэрэв далайцтай, өргөн хүрээтэй арга хэмжээ авахгүй бол манай улсад энэ вирусийн шалтгаант өвчлөл буурах боломжгүй.

Энэ удаагийн төслийн онцлог нь хоёр их сургууль хамтран хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа вирус судлаач эрдэмтэд өвчин үүсгэх механизм, халдвар дамжих зам, анхан шатны нэгжид оношилгоог хэрхэн хүртээмжтэй хийх вэ гэдэг чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Төсөл хэрэгжүүлэх явцад гарсан үр дүнд тулгуурлан үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах юм.

АШУҮИС, Фукушима их сургуулийн вирус судлалын судлаачид болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр шимийг Монголын ард түмэн хүртэнэ гэж онцлов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хүний нөөцийн хөгжлийн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, олон арван жилийн түнш, найдвартай хамтрагч байгууллага юм. ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ төслийн талаар мэдээлэл өглөө.


Тэрээр хэлэхдээ, бидний хамтарсан төсөл таван жилийн хугацаатай, 390 сая иений санхүүжилттэй хэрэгжинэ. Төслийн хүрээнд судалгааны ажил, хоёр талын судлаачдын туршлага солилцох зардал, сургалт, түргэвчилсэн оношлуур бүтээх ажлуудыг төлөвлөж байна.

Судалгааны төслийг хэрэгжүүлэх явцдаа хүний нөөцийг бэхжүүлж, залуу судлаачдыг дэмжин, АШУИС-ийн судлаачдын чадавхыг бэхжүүлнэ гэдгийг онцлов. “Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төсөл”-ийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлжээ.

  • Эрүүл мэндийн бүх шатлалын байгууллагад ашиглах боломжтой, ХДВ-ийн эсрэг үүссэн эсрэгбие илрүүлэх ELISA болон иммунохроматографийн оношлуурыг хөгжүүлэх,
  • ХДВ-ийн халдварын эзэн биеийн эрсдэлт хүчин зүйл болон тархвар судлалын статус, вирус судлалын хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлох
  • ХДВ-ийн халдварын улмаас элэгний өвчний хүндрэл, элэгний анхдагч өмөн үүсгэх механизмыг генетик болон эмгэг судлалын судалгааны аргаар тодорхойлох.
  • ХДВ-ийн чиглэлээр ажилладаг нарийн мэргэжилтэн болон нийт хүн амд чиглэсэн сургалт, хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг уялдаа холбоо бүхий олон талт цогц төсөл болох пм.

Энэхүү төсөл нь зөвхөн лабораторид суурилсан судалгаа төдий бус, манай улсын анагаах ухааны салбарт олон чухал боломжийг бий болгох ач холбогдолтой. Үүнд вирус судлал болон эмгэг судлалын өндөр нарийвчлалтай шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх, ХДВ-ийн вирус судлалын онцлог болон өвчний механизмыг тодорхойлох олон улсын түвшний судалгаа хийх, эмнэлзүйн мэдээллийг молекул түвшний үр дүнтэй уялдуулсан интеграцчилсан судалгаа явуулах зэрэг үйл ажиллагаа багтана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зургаан давхар байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ1 цаг 23 минутын өмнөАнглийн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ1 цаг 24 минутын өмнөМонгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ1 цаг 25 минутын өмнөМонгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа1 цаг 26 минутын өмнөХэрэглэгчийг шинэ түвшинд урьдчилан мэдрэх GALAXY S26 цувралтай танилцана уу1 цаг 28 минутын өмнөЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ1 цаг 30 минутын өмнөН.Учрал: Танилын нүүр халуун хэдий боловч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна1 цаг 31 минутын өмнө9.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад оруулжээ1 цаг 35 минутын өмнөЕБС-ийн бүх сурагчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр “Үдийн хоол” хөтөлбөрт тэгш хамруулах санал гаргажээ1 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ1 цаг 38 минутын өмнө"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 сар 26. 20:20"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 сар 26. 20:19
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.