Н.Учрал: Танилын нүүр халуун хэдий боловч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна


2-р сарын 27
14 цаг 32 минут

Монгол Ардын нам /МАН/-ын Бага хурлын II хуралдаан эхэлж, намын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд намын гишүүнээс хасагдаж буй гишүүдийн нэрийг хэлсэн байна. 

МАН-ын дарга Н.Учрал "Танилын нүүр халуун хэдий боловч та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө  илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу гэдэг сонголтын өмнө бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

  • МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,
  • Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,
  • Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ. 

Эх сурвалж: Ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зургаан давхар байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ1 цаг 28 минутын өмнөАнглийн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ1 цаг 29 минутын өмнөМонгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ1 цаг 30 минутын өмнөМонгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа1 цаг 31 минутын өмнөХэрэглэгчийг шинэ түвшинд урьдчилан мэдрэх GALAXY S26 цувралтай танилцана уу1 цаг 33 минутын өмнөЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ1 цаг 35 минутын өмнөН.Учрал: Танилын нүүр халуун хэдий боловч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна1 цаг 37 минутын өмнө9.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад оруулжээ1 цаг 40 минутын өмнөЕБС-ийн бүх сурагчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр “Үдийн хоол” хөтөлбөрт тэгш хамруулах санал гаргажээ1 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ1 цаг 44 минутын өмнө"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 сар 26. 20:20"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 сар 26. 20:19
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.