
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтад оруулжээ.
Энэхүү барилга нь тэнхлэгээрээ 34м х 36м хэмжээтэй, нийт 2,448 м.кв талбай бүхий хоёр давхар.
Нэгдүгээр давхартаа олон улсын стандартад нийцсэн 25м х 8.8м хэмжээтэй усан бассейн, багшийн болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөтэй бол хоёрдугаар давхрын спорт заал нь олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.
Бассейны усыг зориулалтын шүүлтүүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллуулж байгаа аж.



Сэтгэгдэл бичих