Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ


2-р сарын 26
20 цаг 18 минут

Засгийн газрын өчигдрийн /2026.02.25/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар сахилга хариуцлагын асуудлыг хөндөж, зарим сайд нарын ажлын гүйцэтгэл муу байгааг сануулсан байна.

Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногоос Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдыг чөлөөлөх асуудал бодитоор яригдаж эхэлжээ. 

Энэ нь гэнэтийн мэдээ биш бөгөөд намрын чуулганы үеэр ч улс төрийн хүрээнд яригдаж байсан юм. Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн /2026.01.28/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Түүнд өгсөн 30 хоногийн хугацаа маргааш /2026.02.27/ дуусах ч асуудал нь шийдэгдээгүй, шийдэгдэх ч үгүй гэдгийг Б.Чойжилсүрэн сайд өөрөө хэлсэн.

Тодруулбал, тэрбээр "Эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудал нь өргөс авсан юм шиг алга болохгүй. Урт хугацааны ажил. Энэ хугацаанд багтаж засч чадахгүй. Сайдын суудалд хоргодох зүйлгүй. Албан тушаалыг өгч, авч чаддаг хүн" гэх хариултыг өгсөн. Б.Чойжилсүрэн нь  2008, 2012, 2016, 2020, 2024 онд УИХ-д таван удаа дараалан сонгогдсон бөгөөд Сангийн сайдаар нэг удаа ажилласан бол Эрчим Хүчний сайдаар гурав дахь удаагаа ажиллаж буй юм.

Сануулахад, МАН маргааш Бага хурлаа хийнэ. Тус хурлын үеэр Бодлогын хороодоос зарим сайд нарт хариуцлага тооцох чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт өгнө гэх мэдээлэл бий. Намаас нь өгөх энэ чиглэл Ерөнхий сайдын шийдвэрийг хурдлуулах гол шалтгаан ч болж мэдэх юм. Одоогийн байдлаар Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаас чөлөөлөх нь нэгэнт тодорхой болсон бөгөөд бусад хоёр нь хэн байх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Улс төрийн хүрээнд тэднийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Боловсролын сайд П.Наранбаярыг байх магадлалтай хэмээн ярьж байгаа. Харин Ерөнхий сайдын хувьд ийм шийдвэр гаргахаас аргагүй нөхцөлд байгаа бөгөөд нэг талд намын төв аппаратаас нь нөгөө талд сөрөг хүчин АН хариуцлагын асуудлыг хөндөн Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсэг зуруулж эхлээд буй билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 33 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 34 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 35 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 36 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 38 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 41 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 42 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 44 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 47 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.