"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"


2-р сарын 26
20 цаг 17 минут

"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) Улаанбаатарын оршин суугч,  хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн  бохир усыг татан зайлуулах үйлчилгээг  24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлж байна. 

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-ын ахлах инженер М.Даариймаатай ярилцлаа. 

Тэрбээр "Бид өглөө бүр шуурхай хурал хийдэг. Бид энэ хурлаар өнгөрсөн 24 цагт манай төвд ямар дуудлага ирсэн, тэр бүрийг хэрхэн засварлаж, шийдвэрлэсэн талаараа ярилцаж хэлэлцдэг.

Дуудлага гомдол улирал, сараар ялгаатай байдаг. Зарим сард их зарим үед бага гэх мэт. Тухайлбал Цагаан сарын өмнө өрхүүд угаалга, цэвэрлэгээгээ хийж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор усны хэрэглээ ихсэж, улмаар усны даралт унах тохиолдол гардаг. Үүнийг тухай бүрд нь тохируулах шаардлагатай болно.  

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд байршлаар хуваагдан ажилладаг. Тухайн орон сууц шинэ, хуучнаас шалтгаалан шугам хоолойнуудад харилцан адилгүй эвдрэл гэмтлүүд үүсдэг. Ер нь шугам хоолойны насжилттай холбоотой байдаг. 

Бид ил хэсгийн шугам хоолойг хянаад хэрэглэгчдэд хэзээ солих, ямар материал орох зэргийг зөвлөөд өдрөө тохирон сольж өгдөг. Хана, таазны завсар гэх мэт нүдэнд харагдахгүй далд шугамууд бас бий. 

Манай дээр ихэвчлэн халаалт, ус алдах, тоолуур, бохиртой холбоотой дуудлагууд ирж байна. Бид дуудлагаа ангилаад дийлэнхийг нь тухайн өдөрт нь шийдвэрлэхээр хичээдэг. Гэхдээ завсар дундаа гэмтэлтэй байвал хугацаа шаардана. 

Үүнийг бид засвар үйлчилгээний хэсэгт шилжүүлж 24 цагийн дотор шийдвэрлэж ажилладаг. Хэрэглэгчийн дуудлагыг 24 цаг тасралтгүй авч байна. 

Борлуулалтын байцаагч нар өрхүүдээс тоолуурын заалт авдаг. Biller.ub.kontor.mn цахим хуудсыг хөгжүүлээд явж байна. Айл болгонд нэвтрэх нэр, код бий. Үүгээр нэвтэрч, халаалт болон ус нь хэдэн төгрөг гарсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Одоохондоо хэвшил болоогүй байна. 

Айлуудын хаалган дээр мэдэгдэл наадаг. Энийг шууд бүрэн зогсоох боломжгүй. Учир нь мэдэгдлээ хүлээдэг өрхүүд бий" хэмээн ярьсан. Түүний ярилцлагыг дэлгэрэнгүй үзнэ үү. 

Эх сурвалж: gogo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 29 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 31 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 32 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 33 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 35 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 37 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 38 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 41 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 43 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.