Мазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно


2-р сарын 26
20 цаг 17 минут

Мазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болноЖил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү өдрийн хүрээнд Монгол орны говь, цөлийн экосистемийн хосгүй төлөөлөл, нэн ховор амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, түүний амьдрах орчныг хадгалан үлдэх, олон нийтийн экологийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой танин мэдэхүйн үйл ажиллагаа болно.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр:

  • Мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн
  • Баримтат кино, видео танилцуулга
  • Судалгааны үр дүн, мэдээлэл танилцуулах
  • Хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом, хөтөлбөрүүд зэрэг олон талт үйл ажиллагаа болно.

Өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд  2026.02.28 - 2026.03.06 өдрүүдэд болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 31 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 32 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 32 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 33 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 34 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 36 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 39 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 40 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 42 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 45 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.