Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ


2-р сарын 26
20 цаг 12 минут

Цахим залилангийн цаадах үнэнҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилах гэмт хэргийн талаар өмгөөлөгч Б.Батбаяр дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Тэрбээр "Хүн амьдралынхаа туршид орон сууц худалдах, худалдан авах гэрээнд маш цөөн удаа оролцдог. Заавал худалдаж авахгүй байсан ч орон сууц хөлсөлнө гэдэг нь өндөр өртөгтэй, эрсдэлтэй хэлцэлд хамаарч байна.

Тухайлбал 2025 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарсан. Учирсан хохирол 120 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэтэл төлөгдсөн байдал нь 50 тэрбум орчим төгрөг. 

Орон сууцанд амьдарч байгаа гэдэг бол тухайн орон сууцны өмчлөгч гэсэн үг биш. Орон сууц нь өөрөө үл хөдлөх хөрөнгө учраас заавал бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж байж таны нэр дээр гэрчилгээ гарна. Гэрчилгээний үндсэнд өмчлөх эрх үүсдэг.

Нөгөө талдаа гэрээ байгууллаа гээд орон сууц таны өмч болохгүй. Гэрээ нь нотариатаар гэрчлэгдээд улсын бүртгэлийн байгууллагад зайлшгүй бүртгэгдэж байж өмчлөх эрх үүснэ. Тэгэхээр мөнгөө төлж, бодитоор ороод амьдарч байна гэсэн ойлголт байж болохгүй" хэмээв. 

Мөн "Орон сууц хөлслүүлэх харилцаанд анхаарах шаардлага зүйл бол “Хоногийн түрээс", "Хоногийн орон сууц хөлслөх” гэсэн зар. Үүнийг ашиглан гэмт хэрэгтэн нэг өдрөөр тухайн орон сууцыг хөлсөлчхөөд танд дамжуулж түрээслэх, бүр зарах эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байна.

Өөрийгөө эрсдэлээс сэргийлэх хамгийн баталгаат арга бол E-Mongolia ашиглаж газар дээр нь хүсэлтийг нь гаргуулж хамт шалгах алхам. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг хуурамчаар үйлдэх эрсдэлтэй тул энэ платформоор газар дээр нь хүсэлт илгээж лавлагааг авч шалгаснаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс найдвартай хамгаалагдах юм" гэж зөвлөлөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 27 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 29 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 30 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 30 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 32 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 35 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 36 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 39 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 41 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.