БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав


2-р сарын 26
20 цаг 08 минут

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхавМонгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний Стратегийн яриа хэлэлцээний VII удаагийн уулзалтыг хятадын талаас ахлан хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун айлчилж байгаад баяртай байгааг илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд дорно дахины уламжлалт баяр болох “Хаврын баяр”-ын мэндчилгээг уламжлахыг хүсэв.

Тэрээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон, харилцан итгэлцэлд суурилсан ажлууд бодитоор урагшилж, ард иргэдэд үр өгөөжөө өгөх төслүүдийг хамтдаа хэрэгжүүлж буй нь хөрш зэргэлдээх улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг онцолж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахад хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, ээлжит хуралдаан амжилттай болсонд баяр хүргэв.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Мөнхийн хөрш Монгол Улсад айлчилж, хоёр улсын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VII удаагийн стратегийн яриа хэлэлцээг амжилттай хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлого явуулж байгаа бөгөөд Монгол Улс Хятадын хөрш орнуудтай харилцах харилцаанд чухал байр суурь эзэлж буйг илэрхийлэв. Түүнчлэн БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтуудыг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилтуудтай уялдуулж, энэ хүрээнд хоёр улсын ард иргэдэд үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 33 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 34 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 35 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 36 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 38 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 41 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 42 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 44 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 47 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.