ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ


2-р сарын 26
20 цаг 06 минут

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ. 

Түүнийг Авлигатай Тэмцэх Газраас албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр нэгдүгээр сарын 16-нд саатуулан шалгаж, 19-ний өдрөөс эхлэн цагдан хорьж, шалгаж байсан юм. 

Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэхийг цагдан хорих хугацааг сунгах санал шүүхэд хүргүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн. Харин түүний өмгөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаад байсныг өнөөдөр /2026.02.26/ дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцсэн байна. 

Н.Тавинбэхийг цагдан хорих хугацааг сунгахыг эсэргүүцсэн өмгөөлөгчийнх нь гомдлыг шүүх хэлэлцээд яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэнээр батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ. 

Уг шийдвэрийн талаар шүүхээс гаргасан тайлбарыг хүргэж байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Т-д “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэжээ. 

Тус шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Х.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 27 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 28 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 29 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 30 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 32 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 35 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 36 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 38 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 41 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.