НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО


2-р сарын 25
16 цаг 52 минут

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг Нийслэлийн онцгой байдлын газарт хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр уулзалтын эхэнд БНСУ-ын гамшигтай тэмцэх, тэр дундаа галын эсрэг менежмент, арга техник, технологи олон улсад үлгэр жишээ болж буйг онцлоод цаашид онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдлаа. Мөн 2026 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Нийслэлийн онцгой байдлын газрыг Шуурхай удирдлагын төвтэй болгохоор зорьж байна. Тус төвийн ажил 30 хувьтай байгаа бөгөөд удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэ төвийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д туршлага судлуулах, чадавхжуулах шаардлага байгаа талаар саналаа хэлэв. 

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах дуудлага мэдээллийн 60 гаруй хувь нийслэлд байдаг. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд айл өрхүүдийг хийн түлш рүү үе шаттай  шилжүүлж байна. Мөн Шуурхай удирдлагын төв шинээр нээгдэх гэж байна. Шинэ технологи, сорилт, ахиц дэвшил гарсаар байгаатай зэрэгцэн  алба хаагчдыг сургах асуудал чухал. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр энэ асуудлыг анхаарч, дэмжиж байгаад талархалтай хандаж байна. БНСУ-аас тодорхой шийдлүүдийг гарган хамтран ажиллана гэж итгэж байна хэмээлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Вон хамтын ажиллагааны саналыг холбогдох байгууллагуудад уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО1 цаг 51 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 цаг 1 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүдэд 53 тэрбумын нэмэлт төсвийг батална2 цаг 4 минутын өмнөЭх орны сэдэвт уран бүтээл туурвих уралдаан зарлагдлаа2 цаг 6 минутын өмнө“Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцохыг урьж байна2 цаг 14 минутын өмнө“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ БОЛОМЖ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО2 цаг 16 минутын өмнөН.Баярсайхан: Малчид цөлжилтийн шалтгаан биш, харин шийдлийн түнш байх ёстой2 цаг 19 минутын өмнөМАН-ын сайд "Иргэний хувийн мэдээллийг ил болгосон нь хууль зөрчсөн үйлдэл" гэсэн бол АН-ын дарга асан "Программын алдаа гарсны төлөө манай намыг буруутгаж болохгүй" гэв2 цаг 21 минутын өмнөУлаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлнэ2 цаг 23 минутын өмнө2026 онд дэлхий даяар мэндлэх нийт хүүхдийн 85 хувь нь ердөө Ази болон Африк тивд төрөхөөр байна.2 цаг 25 минутын өмнө800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.