
Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан боллоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг агуулгатай хуурамч линк, сайтын холбоос илгээж, тухайн холбоосоор нэвтэрсэн иргэдийн банкны мэдээллийг авч, данснаас нь мөнгө шилжүүлэх залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын явцад Чингэлтэй дүүрэг-ийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай, “Т” гэх эрэгтэй гар утсанд ирсэн хуурамч линк дээр дарж, өөрийн Худалдаа хөгжлийн банк-ны дансны мэдээллийг оруулснаар 22.500.000 төгрөг алдаж хохирсон нь тогтоогдсон байна. Иймд аливаа банк, байгууллага таны банкны нууц үг, картын мэдээллийг асуух ёсгүйг иргэд анхаарч, баталгаагүй сайт, холбоосоор нэвтрэхгүй байх, хувийн болон дансны мэдээллийн аюулгүй байдлаа сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл бичих