
ХХААХҮЯ, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, ЗБДС, “Хөгжлийн шийдэл” ТББ-ууд хамтран “Цагаан алт үндэсний хөдөлгөөн ба үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад холбогдох байгууллагуудын төлөөлөл болон 60 орчим ЖДҮ эрхлэгч оролцов.
Уулзалтаар мал, амьтны гаралтай түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, санхүүжилтийн боломжийг танилцуулж, үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр ЗБДС-ийн ОНУГ-ын дарга Б.Ариунаа “Бизнесийг хөгжүүлэхэд ЗБДС-ийн оролцоо, боломж” сэдвээр илтгэл тавьж, зээлийн батлан даалтын нөхцөл, шаардлага, хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа.
Зөвлөгөөнд оролцогчид Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай үйлдвэрлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан 60 хүртэлх хувийн батлан даалт гаргуулах замаар үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгааг онцлов.





Сэтгэгдэл бичих