𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа


10-р сарын 22
15 цаг 25 минут
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо 10 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд “Уул уурхай, хөрөнгө оруулалт ба инновацын чиг хандлагыг хамтран тодорхойлж, тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор зохиогдож байна.
May be an image of text that says 'ryЛwXИK TABAHTCЛrOЙ 3,265 GASHEAN SUKHALT DIOLL DADLLC 05 40% -15AHM 100% KHUTUL 765 100% ERDENES 61 100% 12 MOH4 yPAHИyMXXK XK 34% 100% 82 3pи3Hcaym 100% tal workforce 7,042 Erderes Gas project 10 Total workforce - 1,043 BROUGHT to YOU ۵8 BEACON IMARO AUSTMINE 姜 ကာူမြီ်ျှ GLOBAL OPPORTUNITIES THEATRE IMARC @ MINEBALS nPC 6CTEpTTo'
Энэ үеэр Монгол Улсаас оролцож буй төрийн өмчит уул уурхайн “Эрдэнэс Монгол” нэгдэл өөрийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 10 чухал ашигт малтмалын чиглэлд суурилсан 12 шинэ төслийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.
May be an image of textЧуулганы эхний өдөр болсон “Монголын өдөрлөг” арга хэмжээний хүрээнд нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Монгол ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавьж, 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, зургаан байршилд хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн паркууд, Асгат зэрэг стратегийн ордуудын төслүүдийг танилцууллаа.
May be an image of one or more people and textМөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Саудын Арабын “Almasane Alkobra Mining Company” (AMAK) болон дэлхийн нүүрсний салбарыг төлөөлдөг FutureCoal Association зэрэг олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.
AMAK компани нь технологи дамжуулалт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр, FutureCoal байгууллага нь нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан нүүрс-химийн төсөл, үйлдвэржилтийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.May be an image of one or more peopleАвстралийн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ гэгддэг IMARC 2025-д энэ жил 120 гаруй орны 1,000 гаруй уул уурхайн компани, 800 хөрөнгө оруулагч, 500 гаруй илтгэгч оролцож байгаа бөгөөд тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, автоматжуулалт, стратегийн ашигт малтмал, ESG-ийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, уулзалтууд үргэлжилж байна.
May be an image of studying and text
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ3 цаг 35 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ3 цаг 36 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ3 цаг 37 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ3 цаг 39 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна3 цаг 40 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой3 цаг 41 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй3 цаг 42 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна3 цаг 52 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ3 цаг 53 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна3 цаг 55 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.