НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА


12-р сарын 6
14 цаг 36 минут

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх 2026 онд нийслэлийн төсвийг 4.6 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд төсвийн суурь орлогыг 3.4 их наяд төгрөг, суурь зарлагыг 2.6 их наяд төгрөг байхаар тооцоолсон байна. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 

Ирэх 2026 онд  төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тодруубал, 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн 139 сургууль, цэцэрлэгийн барилга байгаагаас 44 нь нийслэлийн, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгуудаа үргэлжлүүлэхээр төсөвт шаардах зардлыг суулгажээ. Мөн нийслэлд шинээр сургууль, цэцэрлэгийн 10 барилгыг нэмж барихаар төлөвлөжээ. Үүнд ерөнхий боловсролын сургууль 6, цэцэрлэг 3, цогцолбор барилга 1 байгаа бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинээр 18 барилгыг нэмж барихаар судалж байгаа аж.

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа дараах үндсэн 5 чиглэлийн хүрээнд боловсруулсан байна.

Үүнд:

  1. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх
  2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах
  3. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах
  4. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  5. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 5 бодлого, чиглэлийг баримтлан боловсруулсан нь Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой эрэмбэлэсэн төсөв байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2 цаг 23 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.