800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА


12-р сарын 25
14 цаг 16 минут

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар ногоон орон сууцны төсөл хөтөлбөр нь олон төвт Улаанбаатар хот болон төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд 2020 оноос эхлэн Баянхошуу, Шархад байршлуудад “Ногоон орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн эх үүсвэрээс санхүүжүүлж буй энэхүү төсөл нь 3 үе шаттай.  Нэгдүгээр ээлжид Баянхошуу,  Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн орон сууц бүхий “Эко хотхон” хорооллыг барьж ашиглалтад оруулж байна. Хоёрдугаар ээлжид “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г байгуулж 4200 өрхийн ногоон орон сууцыг дэд төвүүдэд барих зорилготой ажиллаж байна. Гуравдугаарт, ногоон барилга, эко хорооллын норм, стандартыг тодорхойлох, салбарын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилготой” гэдгийг онцлон танилцууллаа. Эхний ээлжийн 800 орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хууль журмын дагуу холбогдох ашиглалтын эрхийг НОСК-д даалгах санал гаргав.

“Ногоон орон сууц” төслийн үнийг тогтоохдоо тухайн бүс орчмын үнэ ханштай уялдуулсан бөгөөд Баянхошуу дэд төвийн орон сууцны метр квадратын үнэ 2.727.273 сая төгрөг, Шархад дэд төвийн үнэ 3.045.450 төгрөг гэдгийг хэллээ. Тус эхний ээлжийн 800 орон сууцны 25 хувийг түрээслээд өмчлөх, 75 хувийг худалдаа үйлчилгээний талбай, агуулах, дулаан зогсоолын хамт төсөлд хамрагдах иргэдийн газраар солих болон худалдан борлуулж, борлуулсан орлогыг Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн санд төвлөрүүлэн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэх зарцуулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжиж баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлээс “Ногоон орон сууц” төсөл хэрэгжүүлээд эхнээсээ орох гэж байна. Иргэдийн хүлээлт бол мэдээж их байгаа байх. Улсын комисс яг хэзээ хүлээж аваад ашиглалтад орох вэ. 25 хувийг түрээслээд өмчлөх байдлаар олгох юм байна. Гэтэл НОСК-д дээр хүсэлт өгсөн иргэдийн тоо хэдэн мянгаараа бий. Нийслэлд хэрэгжиж буй орон сууцны бүтээн байгуулалтын ажлууд маш удаан байна. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд, зөвшөөрөл өгдөг газруудын ажлыг жаахан анхаарч, хурдлуулах шаардлагатай байна” гэлээ. НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн  түрээслээд өмчлөх иргэдийг сонгохдоо оновчтой хийх, төрөөс барьж буй орон сууцны метр метр квадратыг нь хэдэн төгрөгийн өртгөөр баригдсан мэдээллийг ил хэлэх, Налайхад баригдсан “Цагаан байр”-ны ажил хэзээ дуусах, хэзээ ашиглалтад орох зэргийг тодрууллаа. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт орон сууцны метр квадратын үнийг ТЭЗҮ-д тусгаснаар НӨАТ ороогүй үнэ гээд төсөлдөө тусгасан нь тодорхой бус учир анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлсэн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар НӨАТ ороогүй үнэ гэхээр бас л өндөр тусах магадлалтай. Түүнчлэн дахин төлөвлөлтийн орон сууцад нийгмийн салбарын алба хаагчдыг хамруулахыг бодлогоор дэмжих чухал байна гэлээ.

Мөн НИТХ-ын дарга А.Баяр НОСК-ийн удирдлагуудад нийт төлөөлөгчдөд тухайн тойрогт нь хэдэн байршилд, хаана дахин төлөвлөлт хийгдсэн, хэчнээн байр ашиглалтад орсон гээд мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхийг даалгалаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2 цаг 20 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.