Монгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ


6-р сарын 5
17 цаг 16 минут

Монгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ

Австралийн Сидней хотын Бурвүүд дүүргийн цагдаагийн алба албан ёсны цахим хуудсаараа дамжуулан монгол залуу Шатарбалын Бороо 2025 оны Ротаригийн "Шилдэг цагдаагийн албан хаагч" болсныг зарлажээ. 

Түүний үнэнч зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эерэг хандлага, үүрэг хариуцлагаа давуулан биелүүлдэг чанарыг нь үнэлэн энэхүү шагналыг түүнд олгосон байна. 

Энэ талаар тус дүүргийн цагдаагийн алба "Австралийн цор ганц монгол цагдаа тэрбээр өөрийн үндэс угсаа болон цагдаагийн албанд бахархал авчирлаа" хэмээн онцолжээ. 

Энэхүү шагналыг Ротари Интэрнэшнл олон улсын байгууллагын харьяа клубээс гардуулдаг аж. Тус байгууллага нь 1.4 сая гаруй гишүүнтэй, сайн дурийн үндсэн дээр ажилладаг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй сайн дурын байгууллагуудын нэгт багтдаг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо2025, 11 сар 20. 13:29“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ2025, 11 сар 19. 13:29"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа2025, 11 сар 11. 13:29Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай2025, 11 сар 10. 13:29Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2025, 11 сар 8. 13:29Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа2025, 11 сар 7. 13:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.