"Аваарыг устгахаар эцсээ хүртэл ажиллаад, шилдэг инженер маань амиа алдлаа"


6-р сарын 5
17 цаг 15 минут

"Аваарыг устгахаар эцсээ хүртэл ажиллаад, шилдэг инженер маань амиа алдлаа"

ТЭЦ-3 ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Энхсаран мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, Манай байгууллага 20 гаруй жил ажилласан нэг шилдэг инженерээ, хамт олон маань найзыгаа, дүүгээ, ахыгаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай станц 198 МВаттын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг хангадаг.

2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд станц 6-р сарын 1-ний шөнөөс бүрэн зогсолт хийж, 2-ны өглөөнөөс засварын ажил эхлэх төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөний дагуу 6-р сарын 1-ний шөнө тоноглол зогсоох явцад аваар гарч, галын улмаас нэг ажилтан маань амиа алдлаа. Ажилтнууд маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Гэхдээ үүрэг хариуцлагаа хүлээгээд засварын ажлаа эхлээд байна. Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг мэргэжлийн байгуууллагууд шалгаж, дүгнэлтээ гаргана.

Өнөөдрийг хүртэл Засгийн газар, Эрчим хүчний яам, ЭХЗХ энэ байгууллагуудын алдаатай шийдвэрийг ажилтан нь нуруундаа үүрч ирсэн. Салбарынхан асуудлаа тавихад хөрөнгө санхүүжилт дээр тулаад гацдаг. Эрчим хүчний салбарынхан эрүүл орчинд ажиллах, амьд үлдэх баталгаа алга байна. Дээр нь цалин багатай учир ажилтнууд тогтохгүй байна. Хүний нөөцийн маш их дутагдалд орсон. Ажилтнууд маань шантарч байна.

Эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон учир тоноглолоо шаардлагатай үед нь зогсоогоод засвар үйлчилгээ хийж чадахгүй байна. Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрд гэж байгаа ч дүрэм зөрчиж ажиллах шийдвэрийг дээрээс л гаргадаг. 

Энд өндөр хүчдэл, өндөр даралттай уур, ус, эргэх механизм байна. Эрчим хүчний салбарын ажилтнууд маш өндөр эрсдэл, аюул дунд ажиллаж байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.