Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.


5-р сарын 30
16 цаг 55 минут

АНУ экспортын хяналтаа чангатгаж байгаа энэ үед "Alibaba", "Tencent", "Baidu" зэрэг Хятадын технологийн томоохон компаниуд хиймэл оюуны (AI) технологийг хөгжүүлэхийн тулд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж эхэлж байгаа тухай “Financial Times” сонин мэдээлжээ. 

Тус сонинд бичсэнээр, Хятадын технологийн компаниуд өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт, хиймэл оюун хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд АНУ-ын “Nvidia” корпорацын хагас дамжуулагчийг орлож чадах бичил процессоруудыг туршиж эхэлсэн байна. 

“Baidu” компанийн “AI Cloud” салбарыг удирдаж буй дэд ерөнхийлөгч Шэнь Дөүгийн ярьснаар, тус компанид “Nvidia”-ийн дэвшилтэт бичил чипүүдийг орлох хэд хэдэн хувилбар байгаа ажээ. “Цаашид бид эх орондоо үйлдвэрлэсэн чипүүдийг  дотоодын программ хангамжуудтай хамт ашигласнаар Хятадын хиймэл оюуны технологийн хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьж чадна” гэж тэрбээр хэллээ. "Alibaba"-гийн гүйцэтгэх захирал Эдди Вү "бид үйлчлүүлэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд олон төрлийн хувилбаруудыг идэвхтэй судалж байна" гэв. Харин “Tencent” компанийн тэргүүн Мартин Лау чипүүдийг илүү үр ашигтайгаар ашиглахын зэрэгцээ орлох бүтээгдэхүүнүүдийг тус компани мөн судалж байгааг мэдээлсэн байна.

 

Хятадын технологийн “Huawei” компани "Nvidia"-гийн чипүүдийг орлож чадах хиймэл оюуны технологид зориулсан “Ascend 910D” хэмээх шинэ процессорын загварыг зохион бүтээж байгаа тухайгаа өмнө нь мэдээлж байсан юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.