Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ


5-р сарын 30
16 цаг 49 минут

Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ

Цар тахлаас хойш таван жил зогссон Улаанбаатар–Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо. Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирэх юм.

Цаашдаа Мягмар гариг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж Лхагва гариг бүрийн 14.35 цагт Улаанбаатарт ирнэ. Харин Пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гариг бүрийн 14.35 цагт Бээжинд очих гэнэ.

Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар–Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай  зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.

“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.