Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна


5-р сарын 29
15 цаг 24 минут

 ГБХНХЯ Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл" өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна.

 ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Дэлхийн банкны зөвлөх, ахлах эдийн засагч Ян Хуан болон бусад төлөөлөгчтэй өчигдөр уулзаж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн "И-Жоб" платформыг нэвтрүүлж, цахим үндэстэн болох зорилтыг хангаж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

 Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих 50 сая  хүртэлх төгрөгийн жижиг зээлийг олгосон нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгө болон орлогоо нэмэгдүүлэхэд нь бодит дэмжлэг болж, 536 хүнийг шинээр ажлын байраар хангаж, 1.119 ажлын байрыг хадгалсан үр дүнтэй байна. 2025 онд төслөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй салбарын мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн системүүд, их өгөгдлийг үе шаттай дундын үүлэн дэд бүтэц рүү шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг оновчтой хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх юм.

 Үүний үр дүнд салбарын мэдээллийг нэгтгэн санг цэгцлэх, Их өгөгдлийг боловсруулах дэвшилтэт системийг бий болгож, төрөөс харилцан уялдаатай цогц бодлогыг үр дүнтэй, хэрэгжүүлэх боломж бүрдэн иргэдийн амьдралын чанарт бодитой эерэг нөлөөг бий болно гэж үзэж байгаа аж.

 ГБХНХЯ Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн арга зүйн дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн систем “И-Жоб” платформыг хөгжүүлж улсын хэмжээнд 2022 онд нэвтрүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.