Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ


5-р сарын 29
15 цаг 23 минут

Баруун Австралийн алслагдсан хойгийн хаднууд дээр уугуул иргэдийн олон арван мянган жилийн өмнө зурсан сая сая зургууд, тэр дундаа хүний ​​нүүр царайг дүрсэлсэн хамгийн эртний зургууд бий. Гэтэл хүн төрөлхтний хамгийн эртний бүтээлүүдийг агуулсан энэхүү “нээлттэй үзэсгэлэн” ойролцоо орших хийн үйлдвэрийн бохирдлын улмаас аажмаар балран арилж байгааг судалгаанууд харуулжээ. 

 Тодруулбал, газрын тос, байгалийн хий олборлогч “Woodside” компани 2070 он хүртэл “Karratha” хийн үйлдвэрийг ажиллуулахыг зөвшөөрөх эсэх асуудал нь маргаан дагуулж байна. Гэтэл лхагва гарагт Австралийн Байгаль орчны сайд Мюррей Уатт агаарын чанартай холбоотой “хатуу нөхцөлүүдийн” үндсэн дээр гэрээг сунгахыг зөвшөөрөхийг санал болгосон байна. Эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө “Woodside”-д хариу өгөх 10 хоногийн хугацаа бий гэж М.Уаттын мэдэгдэлд дурджээ. 

Харин байгаль хамгаалагчид болон уур амьсгалын асуудлаар кампанит ажил өрнүүлэгчид уг шийдвэрийг эрс буруушааж байна. Шийдвэр гарсан тохиолдолд Баруун Австралийн эрэгт олон арван хийн цооног бий болж, хэдэн тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулах юм. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх амлалт өгсөн засгийн газрыг шүүмжилж байна. 

“North West Shelf” гэдэг нэртэй уг төслийг 2026 онд болох COP31 бага хурлыг Австралитай хамтран зохион байгуулах хүсэлт гаргаад буй Номхон далайн орнууд ч мөн эсэргүүцэж байна. Тувалугийн Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Майна Талиа  мэдэгдэхдээ, уг саналаас татгалзахыг Канберрад уриалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.