"Guys" хамтлагийн тоглолтын VIP тасалбар дуусчээ


5-р сарын 29
15 цаг 17 минут
"Guys" хамтлагийн тоглолтын VIP тасалбар дуусчээ
"GUYS" хамтлагийн "Сургууль минь баяртай" тоглолтын VIP тасалбар дуусчээ. Олон жил задгай талбайд тоглолтоо хийгээгүй тус хамтлагийн тасалбар борлуулалт эрэлттэй байгаа аж. Тэдний сэтгэлд хоногшсон, дурсамж дүүрэн дуутай нэгэн мартагдашгүй үдшийг өнгөрөөх хүсэн хүлээсэн тоглолт болоход хоёрхон хоног үлдлээ. "Сургууль минь баяртай" тоглолтын тайз засалт болон бэлтгэл ажил дуусах шатандаа оржээ.

Тэд 28 жилийн ойн баярын “Сургууль минь баяртай” тоглолтоо 2025 оны тавдугаар сарын 31-нд "Socialpay Park"-д хийх гэж байгаа билээ. Хамтлагийн залуус Эх үрсийн баярыг тохиолдуулан “Сургууль минь Баяртай” тоглолтдоо хүрэлцэн ирэх ээжүүддээ нэгэн сюрприз задалсан юм. Улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээжүүд байдаг. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14.486 ээж хүртсэн бөгөөд GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болсныг дуулгасан.

Тоглолтод хүрэлцэн ирэхдээ одонтой ээжүүд EventX хуудсыг дагаж, уг бичлэгийг шэйр хийн, коммэнт хэсэгт хамт тоглолт үзэх хүсэлтэй дөрвөн найзаа мэншн хийснээ скрийншотоор баталгаажуулж, одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэн тасалбараа авах боломжтой.

Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдээ хүндэтгэн нэгэн өдөр дурсамжаараа аялах боломжийг "GUYS" хамтлагийнхан ийнхүү олгожээ. Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.