Ой, хээрийн түймрийн улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ


5-р сарын 29
15 цаг 15 минут

ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 Албаныхны мэдээлснээр он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 36.7 хувь өссөн үзүүлэлт аж. Түймрийн улмаас ойн 65768 га, хээрийн 565569 га талбай шатсан байна. Мөн таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 6300 гаруй мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, таван тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.

 Тэгвэл өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн таван суманд ой, хээрийн түймэр асаж байгаа бөгөөд түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 288 алба хаагч, 12 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашинтай, 17 морьтой ажиллаж байгаа юм. Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Буурлын даваа”, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар гарсан түймрийг цурамд оруулсан аж. 

Хурлын үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, “Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаргийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарласан. Энэ өдөр маргааш буюу тавдугаар сарын 29-нд тохиож байна. Тус өдрийн хүрээнд иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “Хяналтын хуудас”-ыг nema.gov.mn сайтад байршуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах “Аюулгүй өрх” хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй. Тиймээс иргэн бүр өөрийн болоод ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхэд 2-3 минутыг зарцуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг уриалж байна” хэмээн ярилаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.