Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Засгийн газраас уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн үү?
-Ирсэн.
-Хэзээ ирсэн бэ?
-Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ний өдөр Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын засгийн газраас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл бүхий хүсэлт Төрийн байгуулалтын байнгын хороонд ирсэн. УИХ үүнийг 10 хоногийн дотор шийднэ гэж заасан байдаг. Тиймээс ирэх Даваа гаригаас уг асуудлыг хэлэлцэж, шийдэх нь зүйтэй гэж харж байна.
-Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд төр тогтвортой, ёс зүйтэй ажиллах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад миний бие тухайн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг гаргаж ирсэн. Эхнээсээ төслүүд урагштай байна. Тиймээс төр тогтвортой байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт МАН-ын бага хурлаар дахин засгийн газраа эмхэл гэсэн утгатай шийдвэр гарлаа шүү дээ. Энэ өнцгөөс харахад уг шийдвэрээ хараад явах нь зүйтэй гэж үзэж байна.
АН мөн улс төрийн шийвдэрээ гаргасан. Үндсэндээ АН, МАН-ын гаргасан шийдвэр агаар нэг гэж харж байна.
Сэтгэгдэл бичих