"АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон учир зарим яамыг татан буулгаад, зардлаа хэмнэе"


5-р сарын 29
15 цаг 08 минут

"АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон учир зарим яамыг татан буулгаад, зардлаа хэмнэе"

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Ирэх оны төсвийн зарлага санхүүжилтийг 33,4 их наяд төгрөгт барина гэдэг нь энэ жилийнхийгээ нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байна уу. Урсгал зардлаа бууруулаад, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ажилд анхаарлаа хандуулбал яасан юм бэ. АН Засгийн газраас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамыг нь татан буулгаад, зардлыг нь хэмнэж болохгүй юу. Сайдгүй яамаар юу хийх вэ, хэцүү шүү дээ. Олон шадар сайдын хэрэг ч байхгүй байх. Ер нь бүтцээ цомхотгоод урсгал зардлаа бууруулбал яасан юм бэ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
33,4 их наяд байгаа нь гурав дахин өссөн дүн. Гэхдээ цаашдаа зардлыг өсгөхгүй явъя гэсэн бодлого барина. Бүтцийн өөрчлөлтийг шууд механикаар бууруулах боломжгүй. Яг юунаас болж, хаанаа зардал өсөөд байгааг судлах хэрэгтэй. Яамдын тоог бууруулах нь чухал. Төсөв өссөн нь салбар  салбарын яамд нэмэгдсэнтэй холбоотой гэж бодож байна. Тиймээс төсвийн зардлыг бууруулахад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр гишүүд дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

10:00 цагт

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

14:00 цагт

“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.