УИХ-ын гишүүн Х.Тэмүүүжингээс сэтгүүлчид улс төрийн нөхцөл байдлын талаар тодруулав. Тэрээр,
-Өмнөх УИХ-аар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхийг хэд хэдэн удаа хэлэлцэж байсан. Албан ёсоор УИХ-д орж ирэхээр л ямар үндэслэлээр, ямар томьёоллоор бичсэнийг нь харъя. тааж мэддэг лам биш тул одоогоор мэдэхгүй байна. Би өмнө нь байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Энэ Засгийн газрын Ерөнхий сайдыг МАН томилж, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлсэн. Ерөнхий сайд УИХ-д ямар бичиг оруулахаас үл хамааран АН Засгийн газраас гарна.
Засаглал хямарсан зүйл байхгүй. Үндсэн хуулийн хүрээнд Засгийн газар, Ерөнхий сайд солигдох үйл явдал өрнөж байна. Хөшигний ард хэрүүл байгаа нь үнэн. МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэж байгааг МАН-ын Бага хурлын шийдвэр тод харуулсан. Одоо энэ шийдвэрээ УИХ-д яаж баталгаажуулахыг харъя.
Дараагийн Ерөнхий сайд хэн байх ньчухал биш. Ерөнхийлөгч байна уу, байна. Ерөнхий сайд байна уу, байна. Шүүх байна уу, байна. Төрийн бүх институт ажиллаж байна. Хямрал огт болоогүй. Ардын нам л хямарч байна.
МАН-ын бага хурлын шийдвэрийг бид бүгд сонссон. АН бэхжиж байгаа тул энэ намгүйгээр цааш явъя, бид сайд болмоор байна аа л гэсэн.
Дур хүсэлдээ автсан УИХ-ын болон намын гишүүд нь байна. Тэдний зодооны буруутан нь АН биш. Засгийн хямрал гэж яриад хэрэггүй. Мөн Ерөнхийлөгч би хэн байх вэ гэдэг ирээдүйн зургаа зурж байна. Сандал суудал, эрх мэдэлд дуртай, төрийн мөнгөн дээр жаалж байх санаатай хүмүүсийн хоол дутагджээ.
Найман жил дангаараа засаглалаа шүү дээ. МАН-ын бага хурлын шийдвэрийг одоо болтол манай намд өгөөгүй байна. Өгөх албагүй гэж ярьсан гишүүд бий. Ямар ч тохиолдолд гэрээ хийсэн талууд гэрээг яагаад цуцалснаа мэдэгдэх үүрэгтэй. Ийм соёл байхгүй байна.
АН-ын бүлэг, АН ямар шийдвэр гаргана, найман сайд түүнийг дагана гэв.
Сэтгэгдэл бичих