Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх дээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрбээр, Ерөнхий сайдыг томилдог байгууллага нь УИХ. Иймд УИХ итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийднэ. АН-ын сайд нарын хувьд энэ асуудал ямар томьёоллоор орж ирэхийг эхлээд харна. Миний хувьд кабинетын гишүүний хувьд итгэл үзүүлэх дээр саналаа өгнө.
Бид гэрээ зөрчсөн бол аль заалтыг яг зөрчсөнийг тодорхой хэлэх хэрэгтэй. Ардчилсан намыг муу муухайгаар харагдуулах, хөөгдөөд гарч байгаа мэтээр харуулахыг бол би зөвшөөрөхгүй. Тэгэхээр МАН-ын бага хурлын шийдвэрийг нэхэж авна.
Би гэрээний заалтыг мэдээж уншсан. Яг одоо зүйл заалтыг бол санахгүй байна. Гэрээний удирдах хороо гэж байгуулаад гурван намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар орсон. Ямар нэгэн гэнэтийн шийдвэр гарах бол урьдчилж нөгөө талууддаа мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Энэ асуудал зөрчигдсөн. Эхний ээлжид итгэл үзүүлэх эсэх асуудал шийдэгдэг. Түүний дараа манай нам хуралдаж хамтарсан засгаас гарах эсэх дараагийн шийдвэрүүд тодорхой болно.
Би Засгийн газрын хурал дээр манай намын талаар яагаад ийм асуудал яригдсан талаар МАН-ын даргын хувиар мэдээлэл өг гэж хэлсэн. Ерөнхий сайд өөрөө зөвшөөрөөд бүлгүүд дээр мэдээлэл өгнө гэсэн.
Сэтгэгдэл бичих