Л.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна


5-р сарын 28
16 цаг 48 минут
Л.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг Засгийн газрын сайд нар 100 хувь дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо гэж байна. Хамтарсан Засгийн газраас хөөгдчихөөд ахиад хамтрая гэдэг асуудал байж болох юм уу?

-МАН-ын бүлэг хуралдаад Ардчилсан намыг Засгийн газраас гаргая гэж ярьсан. МАН-ын Бага хурлаас шийдвэр нь гарсан. Тийм учраас Ардчилсан нам Засгийн газарт ажиллах яриа байхгүй.

Одоо нөхцөл байдлыг яах юм. Хоёр арга байгаа. Нэгд, Ерөнхий сайд бид найман сайдыг огцруулаад солих ёстой. Өнөөдрийн эрх зүйн орчин нь ийм. Эс бол бид найманд сайд өргөдлөө өгнө. Энийг ярихаар Ерөнхий сайд “Би УИХ-даа хандана“гэж байгаа.  УИХ дээр юу яригдах вэ гэхээр Ерөнхий сайдыг УИХ-аас томилсон. Тэгэхээр Ерөнхий сайдын асуудал яригдахаас хамтарсан Засгийн газрын асуудал яригдахгүй.

-Ардчилсан намын найман сайд шууд ажлаа өгье гэж болдоггүй юм уу. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүсээд байгаа энэ асуудалтай холбоотойгоор яг юу яригдсан юм бэ?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол төрийн үйл хэрэг нэг минут ч гэсэн гацаж болохгүй. Өнөөдрийн үүрэгтэй сайд нар ажлаа хийж байгаа. Нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл МАН-ын Бага хурлын шийдвэр байгаа. МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг Засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа МАН, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар хоёр гурван удаа уулзсан. Би бол шулуухан хэлж байгаа. Ардчилсан нам бол энэ саналыг хүндэтгэлтэй хүлээж авна, эргэлзээ тээнэгэлзээ байхгүй. Ерөнхий сайд та шийдвэрээ гарга гэдэг зүйл ярьж байгаа.

Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сая Засаг дээр ярилаа. Хоёр сонголт байна. Нэгдэх нь, өргөдлөө өгөх, нөгөөх нь итгэл үзүүлэх эсэх.

Энэ нь Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Ерөнхий сайд огцрох, огцрохгүй байх тухай асуудал тусдаа. УИХ-ын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана.

Нөгөө асуудал нь Ардчилсан нам Засгийн газарт байхгүй гэдэг асуудал дээр цэг тавьсан. Ардчилсан намыг энэ Засгийн газарт  ажилла гэж урилга өгсөн, урилгын дагуу орсон. Урилгыг МАН өгсөн. Гэвч сая хамтарсан Засгийн газарт ажиллуулахгүй гээд шийдвэр гаргасан. Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр Ерөнхий сайдыг орж ирж нөхцөл байдал юу болсон бэ, яагаад Бага хурлаас Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн бэ энэ тухайгаа яриарай гэсэн.

Хоёрдугаарт, хоёр юмыг ялгаад харчихая. Хамтрал байхгүй, эргэлзээд хэрэггүй. Ерөнхий сайд бид нарыг Засгаас гаргах, эсхүл бид өргөдлөө өгөх. Энийгээ л Ерөнхий сайдтай ярьж байгаа юм. Хэрвээ Ерөнхий сайд бид нарын өргөдлийг хүлээж авахгүй, эсхүл бид наймыг Засгаас гаргахгүй гэвэл өөрийнхөө ауудлыг УИХ-д оруулна гэж байгаа юм. Тэр оруулах хэлбэрээ сая санал солилцсон төдий. Одоо би уулзалт хийхээр явж байна.

-Найман сайд өргөдлөө өгөхгүй юм уу. Танай найман сайд Ерөнхий сайдын үгээр тогтоол оруулах нь ээ гэдэг хүлээлттэй байх шаардлага байгаа юм уу. Хугацаа алдахгүй шийдвэрлээд явах ёстой юм биш үү?

-Бид нар хамтрахдаа тал талаас нь ярилцаж байгаад хамтарсан.

Энэ бол Монголын парламентын хувь заяаны тухай яригдаж байгааг мэдэж байгаа биз.

Монгол Улс цаашид парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө зөв шийдвэрүүд нь юу байх вэ. Магадгүй олон сонгуулийн дараа 2028 онд ч хамтарсан Засгийн газар дахиад байгуулагдах тухай яригдана шүү дээ. Тэгэхээр шууд гүйгээд орчихдог, эс бол шууд хаалга хаачихдаг гэдэг юм байхгүй. Процесс нь зөв байх ёстой. Эцсийн эцэст Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн шийдвэрээ гарга гэж байгаа байхгүй юу Ерөнхий сайдын тухайд. Бүх хуулиараа тийм зохицуулалттай.

-Ямар ч шийдвэр гарсан Засгийн газарт Ардчилсан нам хамтрахгүй гэж ойлголоо зөв үү?

-Би тодорхой хэлж байна шүү дээ. Засгийн газар бол алх цохих тухай л ойлголт. Засгийн газар байх, байхгүй тухай УИХ дээр шийддэг юм биш. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Засгийн газар тогтоол оруулахгүй. Ерөнхий сайд өөрөө асуудлаа оруулна, хэлбэр нь ямар байх вэ гэдэг асуудал ярьж байгаа.

Ардчилсан намын сайд нар бол ямар ч тохиолдолд ажлаа хийж байгаад дараагийн Засгийн газар байгуулагдахад гарчихна.

Бид нар бол МАН-ын дарга бүлэг дээр орж юу болсон талаар ярих шаардлага тавьж байгаа. Одоо УИХ дээр яригдах асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг хуультай. Энэ хуулиараа лчвна.

-Ерөнхий сайдад УИХ итгэл үзүүлсэн ч Ардчилсан нам Засгаас гарна?  

-Аль ч тохиолдодд Ардчилсан нам Засгийн газраас гарна.

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал парламентад орж ирэхэд танай бүлэг Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжих үү. Бүлэг дээр энэ асуудлыг ярьсан уу?

-Бүлгийн хурал дээр яригдсан зүйл бол Ардчилсан намаас сая хоёр гурван гишүүн салж тоглолт хийгээд хэл аманд орлоо ш дээ. Тийм учраас салж тоглодог зүйл Ардчилсан нам дээр байх ёсгүй шүү гэдэг зүйлийг л яриад байгаа юм.

-Одоо тэгээд Ерөнхий сайд ямар агуулгаар УИХ-д хандана гэсэн үг вэ?

-Засгийн газрыг байгуулах, унагах асуудлыг УИХ ярьдаггүй, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг л ярьдаг. Тэр тухайд л байгаа юм.

Яагаад Ерөнхий сайд өөрөө УИХ-д хандаж байгаа вэ гэвэл хамтарсан Засгийн газар гэдэг нь миний итгэл үнэмшил юм. Тийм учраас ард түмний төлөөлөл болсон УИХ-даа асуудлыг тавьж шийдвэрээ авна гэж байгаа.

Бид бол МАН-ын Бага хурлын шийдвэрийг л хүлээж авсан. Хамтарсан Засгийн газар байгуулъя гэдэг шийдэл бол Бага хурлын шийдвэрээрр орсон. Бид Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр хамтарсан Засгийн газарт орсон. Түүнээс биш хоёр гурван хүн яриад хамтарсан Засгийн газарт ордог, хоёр гурван хүн яриад хамтарсан Засгийн газраас гардаг асуудал биш юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23"Guys" хамтлагийн тоглолтын VIP тасалбар дуусчээ5 сар 29. 15:17Ой, хээрийн түймрийн улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ5 сар 29. 15:15УДШ: П.Батчулуун эмчийн гомдлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ5 сар 29. 15:14"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"5 сар 29. 15:12Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна5 сар 29. 15:09Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш, гэхдээ хүн сэтгэл, санаагаараа хохирч л байг уу?5 сар 29. 15:09"АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон учир зарим яамыг татан буулгаад, зардлаа хэмнэе"5 сар 29. 15:08Трампийг дэлхийн гуравдугаар дайнаар сүрдүүлэв5 сар 29. 15:06Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай5 сар 28. 17:08Монгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн5 сар 28. 17:07
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.