Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ


5-р сарын 28
14 цаг 57 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов энэ оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

 Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. 

Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон гэж ЕТГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23"Guys" хамтлагийн тоглолтын VIP тасалбар дуусчээ5 сар 29. 15:17Ой, хээрийн түймрийн улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ5 сар 29. 15:15УДШ: П.Батчулуун эмчийн гомдлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ5 сар 29. 15:14"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"5 сар 29. 15:12Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна5 сар 29. 15:09Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш, гэхдээ хүн сэтгэл, санаагаараа хохирч л байг уу?5 сар 29. 15:09"АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон учир зарим яамыг татан буулгаад, зардлаа хэмнэе"5 сар 29. 15:08Трампийг дэлхийн гуравдугаар дайнаар сүрдүүлэв5 сар 29. 15:06Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай5 сар 28. 17:08Монгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн5 сар 28. 17:07
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.