Засгийн газар огцорсон, огцроогүй


5-р сарын 28
14 цаг 55 минут

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр болсон МАН-ын VI бага хурлаар хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр АН-ыг засгаас гаргаж, дараагийн Засгийн газрыг байгуулах тогтоолыг баталсан юм. Гэсэн ч Засгийн газар огцрох ч юм шиг эс бол огцрохгүй ч юм шиг байдлаас болоод чуулганы ирц хангалтгүй, яамдуудад ажил хийж байгаа хүнгүй болж, дотоод болон гадаадад тодорхойгүй нөхцөл үүссэн. Тэгвэл хамтарсан Засгийн газар огцорсон эсэх асуудлаарх гишүүдийн байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа  онцолж байна. 


Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн

-Ардын нам, Ардчилсан нам гэрээгээ зөрчсөн гэдэг мэдээлэл өгөөд Ардчилсан намгүйгээр Засгаа байгуулна гэдэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээ УИХ-д оруулж чадахгүй байх шиг байна. Ямар логиктой, ямар үндэслэлтэйг хэлж мэдэхгүй байна. Нам нь тийм шийдвэр гаргасан учраас Ерөнхий сайд өөрөө саналаараа огцорно гэдэг яриа тэр хавиар явсан. Тэгэхээр УИХ руу Ерөнхий сайд өөрөө санал оруулж ирэх байх, тэрийг нь Ардчилсан нам хүлээгээд сууж байна.

Манай намын байр суурь маш тодорхой. Засаг байгуулагдахад Ардын нам өөрсдөө биднийг урьсан. Ардын нам өөрсдөө Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд кабинетдаа манай намыг урьсан. Шийдвэр гараад хамтарсан. Тэдний нам бид энэ хамтралаасаа болъё гэж байх шиг байна. Түүгээрээ л болно биз. Бид бол нэг л зарчим барьж байгаа. Ажил хийе гэвэл ажиллаж болно, ажил хийхгүй гэвэл сөрөг хүчнийхээ байр суурин дээр хатуу зогсож чадна.

Монгол Улс гурван даргын улс болсон. Тэр гурван дарга өглөө ямар ааштай босож ирэх, орой хэний ховыг сонсох гэдгээс шалтгаалж Монгол Улсын хувь заяа савлаж байгаа. Ийм эмгэнэлтэй хувь тавилантай бид байж болохгүй. Тийм учраас хүнээс хамааралгүй институци бий болгохын тулд ядаж УИХ нь УИХ шиг байх ёстой, Засгийн гакзар нь Засгийн газар шиг байх ёстой гэж хэлээд байгаа шүү дээ. Ямарсайндаа УИХ-ын чуулганы танхимаас Ерөнхий сайдын суудлыг буулгая гэж санаачлага гаргах вэ дээ.

De facto буюу бодит байдал дээр Засгийн газар огцорсон. Одоо De jure буюу хууль зүйн хувьд тэрийг нь баталгаажуулах процесс л дутуу байна.

УИХ нь Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэвэл Засаг нь ямар хэлбэрээр явах нь олонхийн л асуудал. Тэнд манайх оролцохгүй.

Хоёрт нь, манай сайдууд ч хэлж байгаа. Хэрвээ засаг үргэлжилнэ гэж ярих юм бол манай найман сайд “Бид эрх мэдэлд үлдэхгүй, өөрсдөө хүсэлтээ өгөөд гараад явна” гэсэн үг хэлсэн. Дээр нь Ерөнхий сайд асуудлаа УИХ-руу оруулж ирэхгүй бол одоо хүлээгдээд байгаа 32 гарын үсгийг бид зураад бүрдүүлчихэж чадна гэсэн. Тэгэхээр байр суурь маш тодорхой байгаа.

П.Мөнхтулга УИХ-ын гишүүн

-Энэ Засгийн газар олон жил гацсан геополитикийн олон асуудлыг шийдэж, эх орныхоо эрх ашгийн төлөө хамтарч ажилласан гэж бодож байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд 3-4 геополикийн асуудлыг шийдээд эхлүүлээд явж байгаа нь өнгөрсөн 30 жилд гацаж байсан том давааны ард гарч байна гэж харж байна. Монголчууд эвлэлдэж нэгдээд явахаар заавал хулгай хийдэг байх албагүй. Зарим УИХ-ын гишүүн хардах эрхийнхээ хүрээнд үг дугарсан.

Тэглээ гээд бүтэн нам, Засгийн газарт хариуцлага хүлээлгэх логикгүй асуудал. Засгийн газар эхлүүлсэн 14 мега төслийнхөө ард нь гарах хэрэгтэй. 

Манай улсын Засгийн газрын дундаж хугацаа 1.3 жил байсан. Засгийн газар тогтворгүй байх нь манай улсын гадаад харилцаанд ч халтай. Тиймээс Засгийн газрын дундаж наслалтыг төлөвлөгөөтэйгөөр нэмэх хэрэгтэй. Манай бүлгийн хурлаар Засгийн газрын хуралдааны дүгнэлтийг сонсъё. Үүний дараа цаашид хэрхэхийг ярилцъя гэж тохирсон. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23"Guys" хамтлагийн тоглолтын VIP тасалбар дуусчээ5 сар 29. 15:17Ой, хээрийн түймрийн улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ5 сар 29. 15:15УДШ: П.Батчулуун эмчийн гомдлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ5 сар 29. 15:14"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"5 сар 29. 15:12Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна5 сар 29. 15:09Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш, гэхдээ хүн сэтгэл, санаагаараа хохирч л байг уу?5 сар 29. 15:09"АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон учир зарим яамыг татан буулгаад, зардлаа хэмнэе"5 сар 29. 15:08Трампийг дэлхийн гуравдугаар дайнаар сүрдүүлэв5 сар 29. 15:06Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай5 сар 28. 17:08Монгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн5 сар 28. 17:07
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.