П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал


5-р сарын 27
13 цаг 26 минут

ЦХИХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Мэдээллийн аюулгүй байдлын газар хамтран кибер, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын хурлыг энэ сарын 27-28-нд зохион байгуулж байна. 

Дэлхийн нийтийг хамарсан тоон шилжилт, дижитал эдийн засгийн хурдтай хөгжил нь шинэ боломжийг нээхийн зэрэгцээ аюулгүй байдлын сорилтуудыг ч дагуулж байна. Тиймээс улс орнууд кибер орон зайг хамгаалахын тулд хамтран ажиллах, туршлагаа солилцох, үр дүнтэй итгэлцлийг бий болгох нь чухлыг ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од хурлыг нээж хэлсэн үгэндээ тодотгов. Тэрбээр, “Монгол Улс бүс нутаг, олон улсын түвшинд энэ хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон үндэсний стратегийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаа” гэсэн юм.

 

Манай улс Кибер аюулгүй байдлын олон улсын индекст хууль эрх зүйн хувьд сайн үнэлгээ авсан ч хамтын ажиллагаа, технологийн бэлэн байдлыг сайжруулах шаардлагатай байгаа. Мөн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар “Монгол Улс дотоодын болон олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай” гэж зөвлөсөн билээ. 

Дээрх хурлаар бүс нутгийн кибер болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хэрэгжилтийн зөрүүг тодорхойлж, стратегийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхээс гадна аюулгүй, хариуцлагатай кибер орон зайг бүрдүүлэхэд хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.