Роботуудын боксын анхны тэмцээн Хятадад болжээ


5-р сарын 27
13 цаг 22 минут

Дэлхийд анхных болох хүн дүрст роботуудын боксын тэмцээн Хятадын Ханжөү хотод болж өнгөрлөө. “Unitree Robotic” компанийн зохион байгуулсан “Unitree Fist King: Awakening” нэртэй уг тэмцээнд роботууд муайтай төрлөөр тулалдаж роботын технологийн дэвшлийг харуулсан байна. 

Рингэн дээр гаргахын өмнө “Unitree” компанийн инженерүүд роботуудыг сайтар бэлдэж, тэнцвэрээ хадгалах чадварт нь онцгой анхаарсан байна. Тодруулбал, хажуугийн цохилт, өвдгөөр өшиглөх зэрэг нарийн техникүүдийг зэрэг гүйцэтгэхийн тулд тулаанч роботуудыг LiDAR-мэдрэгч болон зай мэдрэгч камеруудаар тоногложээ.  

Тэмцээнд оролцсон роботуудыг инженерүүдийн баг алсаас удирджээ. Ингэхдээ алсаас удирдагч болон дуу хоолойгоор заавар өгдөг төхөөрөмжийг ашигласан байна. Тэмцээний дүрмийн дагуу унасан робот найман секундийн дотор босож чадаагүй бол ялагдсанд тооцсон байна.  

“Unitree Fist King: Awakening” тэмцээний гол зорилго нь компанийн технологийн боломжуудыг харуулах, мөн инженерийн шийдлүүдийг хөдөлгөөнт орчинд турших явдал байв. “Unitree” компани энэ оны 12 дугаар сард роботуудын хоёр дахь тулааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус компани анхны тэмцээнээс олж авсан туршлагадаа суурилан дараагийн тэмцээнийг илүү сонирхолтой байдлаар явуулахаа амласан байна. 

 “Unitree” компанид зохион бүтээсэн “G1” загварын роботууд нь загвараасаа (G1 эсвэл G1 EDU) хамааран 35–47 кг жинтэй, өндөр нь 127 орчим см ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай8 цаг 37 минутын өмнөМонгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн8 цаг 39 минутын өмнөХ.Тэмүүүжин: Хөшигний ард хэрүүл байгаа нь үнэн8 цаг 40 минутын өмнө"МАН-ын бага хурлын шийдвэрийг нэхэж авна"8 цаг 56 минутын өмнөЛ.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна8 цаг 58 минутын өмнө“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”5 сар 28. 14:58Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 14:57Төрийн албаны ачааны ихийг эмэгтэйчүүд үүрч байна5 сар 28. 14:56Засгийн газар огцорсон, огцроогүй5 сар 28. 14:55П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.