Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв


5-р сарын 26
13 цаг 13 минут

Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцууд бензин, түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмээд буй. Иргэд шатахууны үнийг аж ахуй нэгжүүд санаатайгаар нэмж  байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн. Тодруулбал, бензиний үнэ нийслэлд 200 төгрөгөөр нэмсэн бол орон нутагт 300-500 төгрөгөөр нэмээд байгаа юм. Харин үнэ нэмэх талаар холбогдох яаманд урьдчилан мэдээлсэн эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн мэдээллээр, аж ахуй нэгжүүд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан. Аж ахуй нэгжүүдийн гаргасан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн.
Шатахуун түгээгчдийн зүгээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэдэг тайлбарыг өгч байгаа гэсэн юм.
Ямартай ч одоогоор бензиний үнэ буураагүй байгаа бөгөөд дизель түлшний үнийг хуучин хэвээр худалдаалж байна.
Холбогдох байгууллагуудаас тодруулахад шатахууны хомсдол үүсээгүй. Үнэ нэмэх тодорхой шалтгаан нөхцөлийг холбогдох газруудад аж ахуй нэгжүүд ирүүлээгүй гэлээ. Харин аж ахуй нэгжүүдээс асуухад, бензиний жижиглэнгийн үнийг нэмсэн. Одоогоор бууруулах шийдвэр гараагүй гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай7 цаг 11 минутын өмнөМонгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн7 цаг 13 минутын өмнөХ.Тэмүүүжин: Хөшигний ард хэрүүл байгаа нь үнэн7 цаг 14 минутын өмнө"МАН-ын бага хурлын шийдвэрийг нэхэж авна"7 цаг 30 минутын өмнөЛ.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна7 цаг 31 минутын өмнө“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”9 цаг 21 минутын өмнөТуркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 22 минутын өмнөТөрийн албаны ачааны ихийг эмэгтэйчүүд үүрч байна9 цаг 24 минутын өмнөЗасгийн газар огцорсон, огцроогүй9 цаг 24 минутын өмнөП.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.