4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа


5-р сарын 23
17 цаг 08 минут

4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа

Халварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.05.23/ ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:

–Улаанбурхан өвчний тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 2928 тохиолдол батлагдсан. Үүнээс 450 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 340 нь хэвтэн эмчлүүлж байгаа. Зуны улирал ирж байгаа учраас ЕБС-ын амралт, хонхны баяр, хүүхдийн баяр, хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлж байна. Тиймээс ХӨСҮТ-өөс хүүхдийн зусланд явахдаа Улаанбурханы дархлаажуулалтад заавал хамрагдах, бусад олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж, зөвлөмж, мэдээлэл хүргэсээр байгаа. Улаанбурхан өвчний нийт тохиолдлын 70 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор дүүрэг, өрхийн эмнэлгүүдийг эрчимжүүлсэн байдалд ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний тохиолдлоор ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд гурван хүүхэд байгаа.

Эдгээр хүүхдүүдэд ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан баг тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Орны ачаалал мөн сүүлийн үед нэмэгдсэн. Тиймээс хөнгөн хүүхдүүдийг зөвлөмж, мэдээлэл өгч гэрт нь буцааж байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг, эхчүүд гэртээ халдвар, хамгааллын дэглэмээ мөн сайтар барихыг сануулъя. 

Түүнчлэн өчигдөр /2025.05.22/ нийслэлийн Чингилтэй дүүргээс менингококк халдварын сэжигтэй тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, дөрвөн настай хүүхэд менингококк халдварын шалтгаанаар ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов59 минут 56 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 5 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 6 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 8 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 9 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 9 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 16 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 16 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 18 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 19 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.