АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй


5-р сарын 23
17 цаг 07 минут
АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй

Олон нийтийг талцуулсан Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлогыг шалгаж тогтоох ёстойг иргэд шаардаж буй. Тэгвэл холбогдох албаныхан хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар түүнээс мэдүүлэг авсан эсэх мэдээлэл байхгүй байна.

Авлигатай тэмцэх газраас тодруулахад, мэдүүлэг авсан, өгсөн талаар мэдээлэл ирээгүй байна. Мэдээлэл ирвэл албан мэдээ гаргана гэсэн юм.

Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйдээ өгсөн бэлэг болон түүний хөрөнгө, орлогыг харгалзаж олон нийтийн зүгээс орлогоо нотлох шаардлага тавьж, төв талбайд ес дэх хоногтоо шаардаж, жагсч байгаа. Харин Ерөнхий сайд энэ асуудлаар намын Бага хурал дээрээ "миний хүү сүйн бөгж өгсөн нь үнэн. Өөр, үнэтэй бэлэг өгсөн гэдэг нь худлаа. Би орлогоо нотлуулна, гэхдээ үүнд цаг их орно, улс төр яваад байна. Би нэрээ цэвэрлэнэ, та нар битгий санаа зовоорой. Надад итгэж болно" гэжээ.

Ямартай ч үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын дараагаар тэрбээр ямартай ч өөрийнхөө, хүүгийнхээ орлогыг нотлохыг зөвшөөрсөн гэж ойлгож болох нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 28 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 33 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 33 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 35 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 36 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 37 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 43 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 43 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 45 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 46 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.