Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж байна


5-р сарын 23
17 цаг 03 минут

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Харин үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Энэ онд нийслэлийн хэмжээнд 186 мянган ам метр явган хүний замыг шинэчилж, тохижуулна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Явган хүний замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдэж байна” гэлээ.

Энэ хүрээнд Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байгаа бөгөөд дөрвөн аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуй нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байгаа юм. Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй алхахад саад болохгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 8 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 13 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 13 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 15 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 16 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 16 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 23 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 23 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 25 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 26 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.