Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна


5-р сарын 23
17 цаг 03 минут

 АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 55 дахь удаагийн төгсөлтийг хүний их эмч, уламжлалын анагаах ухааны сувилагч, сувилагч, сувилахуй, эм найруулагч, лаборант, эх баригч 7 мэргэжлээр 261 оюутан төгсөж,  5 дугаар сарын 23-ны өдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна.

 

 

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын 85 хувь нь, баруун бүсийн эмнэлгүүдийн сувилагч мэргэжилтнүүдийн 90 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгчид байгаа юм. 

 

Тус сургууль нь 60 гаруй жилийн түүхтэй бөгөөд анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, аймаг төдийгүй баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй төрийн өмчийн сургууль гэдгээрээ онцлогтой. Тус сургуулийг байгуулснаас хойш 9000 гаруй оюутан суралцан төгсжээ. 

 

Тус сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн хүний их эмч мэргэжлийг сонгон суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг мөн сувилагч мэргэжлийг үнэ төлбөргүй болгожээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.