Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна


5-р сарын 23
16 цаг 23 минут

Цаг уурын салбарын хамтын ажиллагааны 11 дүгээр протоколын албан ёсны уулзалт БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 20-нд  болов. 

Уулзалтын үеэр хоёр тал 2023-2025 оны хамтын ажиллагааг хамарсан 10 дугаар протоколын хэрэгжилт, үр дүнг дүгнэж, шинээр 2025-2027 онд хэрэгжүүлэх 11 дүгээр протоколын хүрээнд хийх үйл ажиллагааны чиглэл, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг тодорхойлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд шар шороон шуурганы мониторинг, ADAM3 загварын шинэчлэл, хөгжүүлэлт, цаг агаарын урт хугацааны прогнозын нарийвчлал, чанарыг нэмэгдүүлэх, цаг уурын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлагажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг гол чиглэлийг онцлон хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ган гачиг, усны хомсдол зэрэг сөрөг нөлөөллүүд эрчимжиж буй энэ цаг үед дээрх чиглэлүүд нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой юм. 

Мөн энэ удаагийн протоколд цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи, түүний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох шинэ зорилт тусгажээ. Үүний хүрээнд Солонгосын цаг уурын газартай хамтран цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү загварыг ашигласнаар цаг агаарт зориудаар нөлөөлсний дүнд хур тунадас хэрхэн нэмэгдэж буйг нарийн тооцох, үнэлэх боломж бүрдэх юм. 

Энэхүү уулзалтад Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгаар ахлуулсан төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Чанг Ён Донг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна34 минут 40 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 4 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 24 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 25 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 26 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 29 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 29 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 31 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.