Нөөцийн мах зах, худалдааны төв, жижиглэнгийн худалдаанд байгаагаас харьцангуй хямд үнэтэй борлуулагдаж байна. Мөн гулуузаар авах иргэдэд зориулж өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс /2025.05.12/ эхлэн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах хуаарийн дагуу зохион байгуулах юм. Ингэхдээ есөн дүүргийн 31 байршилд хонины махыг гулуузаар, нэг кг нь 11800 төгрөгөөр худалдана.
Энэ нь зах зээлийн үнээс 6-7 мянган төгрөг, бөөний зах, худалдааны төвөөс кг нь 4-5 мянган төгрөгийн хямд зарагдаж байгаа ч эрэлт тийм ч их биш байгаа юм.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчээр энэ онд дараах арван компани шалгарч, ажиллажээ.
- Булган мах маркет ХХК
- Агро нэтгэл трейд ХХК
- Баатарууд тэнгэр ХХК
- Стандарт мах ХХК
- ХКҮ ХХК
- Мах эмпикс ХК
- Чойбалсан групп ХХК
- Эрдэнэт мах маркет ХХК
- Дархан меат фүүдс ХХК
- Жаргалант мах импекс ХХК
Нийлүүлэгчдийн зүгээс махны чанар, хадгалах орчин нөхцөл зэрэг стандартын шаардлага тавихаас гадна түүнд мэргэжлийн алба, ажлын хэсгүүд тогтмол хяналт тавьж байгааг онцолсон.
Сэтгэгдэл бичих