Бангкок: 7 хүн сураггүй хэвээр ч ажиллагааг зогсоолоо


5-р сарын 12
14 цаг 10 минут

Бангкок: 7 хүн сураггүй хэвээр ч ажиллагааг зогсоолоо

Мьянмарын төв хэсэгт гуравдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлт хөрш зэргэлдээ улсуудад хүртэл мэдрэгдсэн билээ. Ялангуяа Тайландын нийслэл Бангкокт чичирхийлэл асар хүчтэй байснаас болж баригдаж байсан 30 давхар барилга нурсан. Энэхүү аймшигт явдлын улмаас 89 хүн нас барж, есөн хүн гэмтэж бэртсэн юм.

Долоон хүн сураггүй хэвээр байсныг өнгөрсөн Бямба гариг /2025.05.10/ хүртэл идэвхтэйгээр эрэн хайжээ. Тэгвэл өргөн хүрээтэй аврах ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг зогсоож буйгаа Тайландын эрх баригчид мэдэгдэв. Гэхдээ барилгын талбайгаас зайлуулсан үлдэгдлүүд дээр үргэлжлүүлэн ажиллана гэжээ.

Барилга дээр ажиллаж байсан ажилчдын олонх нь Мьянмар болон бусад улсаас ирсэн байсан.

Тухайн барилгад ашиглаж байсан ган нь стандартын шаардлага хангаагүй байсныг Тайландын албаныхан мэдэгдээд буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор Тайландад хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байсан Хятадын нэгэн компанийг сэжигтнээр татжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна4 цаг 6 минутын өмнөХямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ4 цаг 7 минутын өмнөБангкок: 7 хүн сураггүй хэвээр ч ажиллагааг зогсоолоо4 цаг 15 минутын өмнөЭхний улиралд дотоод худалдааны борлуулалтын орлого 14.1 их наяд төгрөгт хүрчээ4 цаг 33 минутын өмнөАфганистанд шатрын спортыг хоригложээ4 цаг 41 минутын өмнөУ.Хүрэлсүх: Сувилагчийг мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломжийг бүрдүүлнэ5 цаг 21 минутын өмнөНaлайх дүүрэгт шинээр 2240 хайлаас мод тарив5 цаг 23 минутын өмнөХаранга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай агсныг эцсийн замд нь үдлээ5 цаг 24 минутын өмнөЛ.Галбадрах: Хуулийн төсөл бүх төрлийн цензурыг хориглосон5 цаг 26 минутын өмнөНисэхийн тойргийг 15 тэрбумаар дахин төлөвлөж байна5 цаг 31 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.