Эхний улиралд дотоод худалдааны борлуулалтын орлого 14.1 их наяд төгрөгт хүрчээ


5-р сарын 12
13 цаг 52 минут

Дотоод худалдааны борлуулалтын орлого 2025 оны эхний улиралд 14.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 54 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

 Салбарын борлуулалтын орлогын 23.5 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.5 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ. 

Хүнсний бүтээгдэхүүний худалдаа оны эхний улиралд 3.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 335.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 10.8 их наяд төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 281.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хүнсний бус бүтээгдэхүүний бууралтад:

  • төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 117.2 тэрбум төгрөгөөр,
  • эм, гоо сайхан, ариун цэврийн барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 58.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн аж.

Дотоод худалдааны оны эхний улиралын борлуулалтын орлогын 42.9 хувь нь бөөний худалдаа, 57.1 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна4 цаг 54 минутын өмнөХямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ4 цаг 56 минутын өмнөБангкок: 7 хүн сураггүй хэвээр ч ажиллагааг зогсоолоо5 цаг 4 минутын өмнөЭхний улиралд дотоод худалдааны борлуулалтын орлого 14.1 их наяд төгрөгт хүрчээ5 цаг 22 минутын өмнөАфганистанд шатрын спортыг хоригложээ5 цаг 29 минутын өмнөУ.Хүрэлсүх: Сувилагчийг мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломжийг бүрдүүлнэ6 цаг 10 минутын өмнөНaлайх дүүрэгт шинээр 2240 хайлаас мод тарив6 цаг 11 минутын өмнөХаранга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай агсныг эцсийн замд нь үдлээ6 цаг 13 минутын өмнөЛ.Галбадрах: Хуулийн төсөл бүх төрлийн цензурыг хориглосон6 цаг 15 минутын өмнөНисэхийн тойргийг 15 тэрбумаар дахин төлөвлөж байна6 цаг 19 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.