Л.Галбадрах: Хуулийн төсөл бүх төрлийн цензурыг хориглосон


5-р сарын 12
12 цаг 59 минут

Л.Галбадрах: Хуулийн төсөл бүх төрлийн цензурыг хориглосон

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж буй. Тиймээс тус хуулийн төсөлтэй холбоотой Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа. 


-Хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбоотой багагүй хэлэлцүүлэг, тал, талын байр суурь олон нийтийн цахим хуудаст болон мэргэжлийн байгууллагуудын уулзалтуудын үеэр өрнөж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэхээр болсон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь олон нийтийн дунд багагүй маргаан дагуулж, зарим хэвлэл мэдээллийн төлөөлөл, мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Гэхдээ миний хувьд энэ хуулийн төслийг Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодитоор хангах, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн салбарын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж, дэмжиж байгаа.

Зарим шүүмжлэлд дурдагдаж байгаа шиг уг хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан, нөхцөл байдлыг дордуулсан зохицуулалт байхгүй.

Харин ч эсрэгээрээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуулалтууд тусгагдсан.

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчлах оролдлого хийснээс гадна тус хуулийн төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаагаа хэвлэлийнхэн хэлж байгаа харагдсан. Тухайлбал, 6.5, 6.8, 11.4-т заасан заалтууд.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 6.5-д Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна гэж тусгасан. Энд нэрлэсэн байгууллагууд бүгд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ тухай байгууллага аль хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах вэ? гэдгийг өөрөө сонгож байгаа. Ингэхдээ сайн таньдаг, олон жил хамтарч ажиллаж байгаа гэхчлэн сонголтоор хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Гэхдээ дээрх заалтад тусгасан байгууллагуудын төсөв бол тухайн компанийн хувийн мөнгө биш. Төсвийн буюу хүмүүсийн татварын мөнгө. Тэгэхээр энэ мөнгийг дураараа зарцуулж болохгүй. Тухайн төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдтэй хамтарч ажиллах хүсэл, сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллагуудаас санал авч, аль болох санхүүжилтээр олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллах нь зүйтэй. Товчоор одоо бол гурван сонин, сайттай хамтрах зардлаа нэг л таньдаг, олон жил ажиллаж хэвшсэн газартайгаа хамтраад яваад байна гэсэн үг. Энэ дараа нь эдийн засгийн цензур болох эрсдэлтэй. Тодруулбал, байгуулж байгаа гэрээ нь ажил, үйлчилгээ бус хаалтын гэрээ болох. Жишээ авбал нэг байгууллагатайгаа гурван жил дараалан жил тус бүр 30-50 сая төгрөгийн гэрээ хийгээд байвал гэрээ гүйцэтгэгч компани эдийн засгийн хараат байдалд орох эрсдэл үүснэ. Тиймээс 6.5 заалтад тусгасан сонгон шалгаруулалт хийх нь зүйтэй.

Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад нам эвслээс үл хамаарч, эрх ашгаас ангид байхаар дээрх заалт орсноор бүх хэвлэл мэдээллийн байгууллага тэгш эрхтэй сонгон шалгаруулалтад орж, хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Түүнээс тухайн төрийн байгууллагыг МАН-ын хүн удирдаж байгаа гээд намынхаа үйл ажиллагааг дэмждэг хэвлэлд л шалгаруулалтгүй боломж олгох ёсгүй. Энэ заалт хэрэв батлагдаж хэрэгжвэл ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй. Олон жил нэг байгууллагатайгаа хамтарч ажиллаж ирсэн газруудад бол энэ заалт таагүй санагдаж байгаа байх. Эрдэнэт ТӨҮГ дээр жишээ авбал хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхийг хангах санхүүжилт маш их. Гэхдээ одоогоор үнийн дүн бол нууц байгаа. Тэгэхээр тухайн компанитай хамтарч ажиллаж ирсэн байгууллагууд сонгон шалгаруулалт болдог болбол авч чадахгүй байх магадлалтай. Харин бусад олон газарт тэгш боломж үүснэ гэсэн үг.

Татварын мөнгийг хяналттай зарцуулж, шударга хуваарил гэдэг зарчмаар л дээр заалтыг оруулсан.

"САЛБАРЫНХНЫ ХЭЛЖ БАЙГАА ШИГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН ЗҮЙЛГҮЙ"

6.8-д Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна гэж. Энд бичээгүй ч МОНЦАМЭ-г хэлээд байгаа. МОНЦАМЭ илүү гадаад харилцаа талын чиг үүрэгтэй, гадаадад Монголыг сурталчлах гэдэг утгаар оруулж байгаа. Тэгэхээр дотоодод бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай өрсөлдөх боломжгүй болж эхэлнэ. Гол чиг үүргийг нь заагаад өгч байгаа болохоор. Ерөнхийлөгчийн эсвэл Гадаад харилцааны яамны дэргэд агентлагийн хэлбэрээр байх ёстой эсэхийг хууль тогтоогч нар ярилцаж, хэлэлцээд сольж болох байх. Хэрэв 6.8 заалтыг шаардлагагүй гэж хуулийн төслөөс авч хаявал МОНЦАМЭ байхгүй болно гэсэн үг.

Мөн МОНЦАМЭ байснаар бусад хэвлэл мэдээллийн байгууллагад хэр сөргөөр нөлөөлөх юм гэдэг зүйл яригдах байх. Тус агентлаг байснаар бусадтайгаа өрсөлдөөд байх юм уу гэдэг зүйл. Миний анзаарснаар олон улсад тухайн улсынхаа асуудлаар албан ёсны мэдээлэл түгээх, сурталчлах чиг үүрэгтэй хэвлэлүүд бол байдаг. Үүнийг зөвшөөрч байна гэдэг агуулгаар  дээрх заалтыг хуулийн төсөлд оруулсан. Энэ заалтыг хэрэв буруу гэж байгаа бол МОНЦАМЭ-гийн хууль зүй үндэс байхгүй болно. Хэрэв тэгвэл чиг үүрэг нь ГХЯ-ны дэргэд явах эсэх нь яригдана. Энэ заалт бол хэвлэл мэдээллийн байгууллагын эрх ашгийг хөндсөн зүйлгүй.

11.4-т Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 6.5-д заасны дагуу хийгдэж байгаа нийтлэл, нэвтрүүлэг хүргэхдээ захиалгат, эсхүл төлбөртэй болохыг тодорхой илэрхийлэх тэмдэглэгээ хэрэглэж, захиалагчийн, эсхүл төлбөр төлсөн этгээдийн нэрийг дурдана гэж заасан. Эхлэлийг харахад ярилцлага, хөрөг нэвтрүүлэг боловч төлбөртэй, захиалгатай гэдэг нь илт мэдэгддэг контентууд байдаг. Тиймээс төлбөртэй бол заавал төлбөртэй гэдэг тэмдэглэгээг дурдахыг энэ заалт шаардаж байгаа. Энэ заалт хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим дээр бий. Олон нийтийн мэдэх эрхт хамааралтай, ашигтай. Төлбөртэй хэрнээ төлбөргүй юм шиг органик нэвтрүүлэг мэт гарсаар байвал үзэгч, сонсогчдыг хуурч байгаа хэлбэр болно.

Тэмдэглэгээ байснаар иргэн бодит мэдээлэл авч, анализ, үнэлэлт дүгнэлт хийхэд ашигтай.

-Тэгвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад орсон давуу тал, эерэг өөрчлөлтүүд юу байна вэ?

Энэхүү хуулийн төслийн дэвшилттэй талууд олон. Дурдвал:

  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгааг тодорхой болгосон: Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино" гэж хуулийн зорилтыг тодорхой заасан нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах суурь зарчмыг бататгаж байна.
  • Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хамгаалсан: Хуулийн төсөлд сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхийг албадах, тулган шаардахыг хориглосон заалт нь сэтгүүлч мэдээллийг чөлөөтэй олж авах, олон нийтэд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд чухал ач холбогдолтой.
  • Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг дэмжсэн: Хуулийн төслийн Тавдугаар бүлэгт Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх байгууллага ажиллах, түүний бие даасан байдлыг хангах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг батлах зэрэг асуудлыг тусгасан нь салбарын дотоод ардчилал, хариуцлагын механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Энэ нь гадаадын нөлөөллөөс ангид, мэргэжлийн ёс зүйд тулгуурласан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө.
  • Бүх төрлийн цензурыг хориглосон: Хуулийн төсөлд төрийн байгууллага, албан тушаалтан болон хэвлэл мэдээллийн эзэд, хөрөнгө оруулагчид хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, цензур тогтоохыг хориглосон нь хэвлэлийн эрх чөлөөний нэгэн чухал баталгаа болж өгнө.

Мэдээж хэрэг, аливаа хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад улам боловсронгуй болж, сайжрах боломжтой. Гэхдээ энэхүү хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал, тусгагдсан гол зохицуулалтууд нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол ардчиллын тулгуур багануудын нэг.

Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталснаар Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс УИХ-ын гишүүдийг энэхүү хуулийн төслийг дэмжиж, Монголын сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.

1998 онд батлагдсан mev хууль нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд тэр үеийн нөхцөл байдалд нийцсэн чухал алхам байсан нь гарцаагүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд техник технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлтүүд маш хурдацтай явагдсан бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн орчныг сууриас нь өөрчилсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна5 цаг 23 минутын өмнөХямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ5 цаг 25 минутын өмнөБангкок: 7 хүн сураггүй хэвээр ч ажиллагааг зогсоолоо5 цаг 33 минутын өмнөЭхний улиралд дотоод худалдааны борлуулалтын орлого 14.1 их наяд төгрөгт хүрчээ5 цаг 51 минутын өмнөАфганистанд шатрын спортыг хоригложээ5 цаг 58 минутын өмнөУ.Хүрэлсүх: Сувилагчийг мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломжийг бүрдүүлнэ6 цаг 39 минутын өмнөНaлайх дүүрэгт шинээр 2240 хайлаас мод тарив6 цаг 41 минутын өмнөХаранга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай агсныг эцсийн замд нь үдлээ6 цаг 42 минутын өмнөЛ.Галбадрах: Хуулийн төсөл бүх төрлийн цензурыг хориглосон6 цаг 44 минутын өмнөНисэхийн тойргийг 15 тэрбумаар дахин төлөвлөж байна6 цаг 49 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.