Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох 15 тэрбум гаруй төгрөгийн ажил үргэлжилж байна. Албаныхны өгсөн мэдээллээр уг уулзварыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх, авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах, холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах, авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг хийх юм.
Тухайлбал, дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмалын ажил, худгийг төмөр бетоноор цутгаж байгаа аж.
Тус ажлыг "Туулын гүүр далай" ХХК гүйцэтгэж буй бөгөөд 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих